Дэлхий дээр 775 сая орчим хүн уншиж, бичиж чадахгүй байна. Бонн хотод тараасан ЮНЕСКО-гийн мэдэгдэлд энэ тухай өгүүлсэн байна. Бичиг үсэг үл мэдэгчдийн гуравны хоёр нь охид, эмэгтэйчүүд байна. Тэдний ихэнх нь Өмнөд болон Зүүн Ази, Африк тивд амьдарч байна. Дэдхий дээр амьдран суугаа 122 сая хүүхдүүд бичиг үсэг огт мэдэхгүй байна. Бичиг үсэг мэдэхгүй байгаа үндсэн шалтгаануудын нэг нь зэвсэгт мөргөлдөөн гэж ЮНЕСКО үзэж байна. Дайнаас болж ихэнх мөнгийг боловсролд биш батлан хамгаалахад зориулж байна. Зэвсэгт мөргөлдөөнөөс болж эдийн засгийн өсөлт унаж, дэд бүтэц сүйдэж, ядуурал нэмэгдэж байна гэж тус илтгэлд заасан байна.