logo
Хятадын Янцзы гол цусан улаан өнгөөр будагджээ

Хятадын Янцзы гол цусан улаан өнгөөр будагджээ

2012/09/10
Хятадын Чунцин томоохон хотын Янцзы голын нэгэн салааны ус гэнэт цусан улаан өнгөөр будагдсан байна. Энэ “цусан” толбо хэдэн зуун метр үргэлжилж байна. Албан ёсны хүмүүс ямар ч тайлбар өгч чадахгүй байна. Улаан хүрэн өнгөтэй болсон ус Янцзы голын хэд хэдэн хэсэгт үзэгдэж байна гэсэн мэдээлэл ирсээр байна. Хүчтэй үер болсны улмаас улаан өнгийн шавар голын усанд орсон гэж зарим нэг мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Ямар нэг үйлдвэр аж үйлдвэрийн хаягдлаа усанд хаяснаас болсон гэж зарим нь үзэж байна. Хятадын Янцзы гол бол Евразийн хамгийн их устай, хамгийн урт гол гэж тооцогддог ба усныхаа хэмжээ болон уртаараа дэлхийд гуравт ордог байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш