logo
Хойд Солонгос улс байгуулагдсны 64 жилийн ойгоо тэмдэглэж байна

Хойд Солонгос улс байгуулагдсны 64 жилийн ойгоо тэмдэглэж байна

2012/09/10
БНАСАУ байгуулагдсны 64 жилийн ээлжит ойг хойд солонгосын ард түмэн өнөөдөр өргөн тэмдэглэж байна. Энэ баярыг тохиолдуулан БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ынд ОУ-ын ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ху Зиньтао болон бусад улсуудын төрийн тэргүүнүүд болон засгийн газрын ерөнхий сайд нар баяр хүргэсэн байна. БНАСАУ-ын удирдагч энэхүү баярын өглөө Ким Ир Сен, Ким Чен Ир нарын гэгээн дурсгалыг хүндэтгэхийн тулд Кымсусаны дурсгалын ордон цогцолборт хүрэлцэн ирсэн байна. Тэрээр хойд солонгос улсын хоёр генералиссимусын хөшөөнд цэцгийн баглаа өргөжээ. Өнөөдөр тус улсын бүх хотуудад байгаа Ким Ир Сен, Ким Чен Ир нарын хөшөөнд цэцэг өргөж байна. БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч, анхны удирдагч Ким Ир Сений цогцсыг байрлуулсан тунгалаг бунхан байрлаж буй танхимд Ким Чен Ын орж хүндэтгэл үзүүлсэн байна. БНАСАУ байгуулагдсны түүхэн ойд зориулж Пхеньянд хийсэн баярын хурал дээр тус улсын ерөнхий сайд Чхве Ён Рим хэлэхдээ, Ким Ир Сен, Ким Чен Ир нарын агуу их зүтгэлийн хүчинд БНАСАУ “цөмийн зэвсэгтэй дэлхийн хэмжээний хүчирхэг улс болсон гэж” мэдэгджээ. “Ард түмэн нь бүсээ чангалах шаардлагагүй” тийм улсыг цогцлоож, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх нь засгийн газрын зорилго гэж ерөнхий сайд хэлсэн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш