Монгол, ОХУ-ын Дэлхийн онгон байгалийн сангаас /WWF / хоёр улсын хил дамнан амьдардаг ирвэсийг хамгаалахад орон нутгийн нийгэмлэгүүдийн идэвхитэй туслалцааг авахаар шийдвэрлэсэн тухай Орос улсын Алтай-Саяны салбарын //WWF / зохицуулагч Михаил Пальцын уламжлав. Ирвэсийн тоо толгой жилээс жилд хорогдож байгаа тул онцгой хамгаалах шаардлагатай болоод байна. Экологчдын үзэж байгаагаар, хулгайн анчдаас ирвэсийг хамгаалахад дан ганц төрийн байгаль хамгаалах байгууллагын хүч хүрэлцээгүй. /WWF / олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар, ховор муурыг хамгаалах энэхүү үйлсэд орон нутгийн хүн амыг татан оролцуулах нь зүйтэй. “Төслөөр гол нутагууд нь ОХУ-ын Алтай, Тувагийн хил орчмын нутаг болон Монгол улсын Баян-Өлгий болон Увс аймгийн нутаг орж буй юм. Төслийн гол зорилго нь хүн амд ирвэсийг хамгааалах нь эдийн засгийн ашиг авчирч болох юм гэдгийг харуулах. Одоо орон нутгийн хүн ам энэхүү ховор муурыг хамгаалах эдийн засгийн өчүүхэн ч сонирхол үгүй” гэж Пальцын ярьж байна. Энэ төслийн хүрээнд экологчид цасны ирвэсийг хамгаалах нилээд хэдэн эдийн засгийн механизмууд боловсруулаад байна. Ирвэсийг хамгаалах механизмыг хадгалах үүднээс экологчид ирвэсийн бренд нэрийдлээр орон нутгийн хүн амын төрөл бүрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх юм. Ийм механизм нь ирвэс амьдардаг болон тэдний тоо тологой нэмэгдэж байгаа газруудад үйлчлэх бөгөөд нийгэмлэгүүд нь бараа бүтээгдэхүүн борлуулалтаас нилээд ашиг олох боломжтой юм. Ирвэс нь ховордож, сүйрлийн ирмэг дээр ирээд байгаа Улаан номны амьтан . ОХУ ын “Улаан номонд “ түүнд нэг дүгээр зэрэг буюу “алга болоход занлахийлж буй төрөл”зэргийг олгоод байгаа юм. Орос улсад /WWF / олон улсын байгуулагын шинжээчдийн үзэж байгаагаар, ирвэс нь 80-100 толгой тоологдож байгаа юм.