logo
Н.Энхбаярын оношийг Монголд тогтоох боломжгүй гэсэн шийдвэр гарч, гадаадад эмчлүүлнэ

Н.Энхбаярын оношийг Монголд тогтоох боломжгүй гэсэн шийдвэр гарч, гадаадад эмчлүүлнэ

2012/09/10
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн Н.Энхбаярын давж заалдах шатны шүүх хурал удахгүй болох гэж байна. Гэвч давж заалдах шатны шүүх хурлаас өмнө түүнийг гадаад руу эмчилгээнд явуулах нь тодорхой болжээ.
Н.Энхбаярт хор өгсөн, Монголд оношийг нь тогтоох боломжгүй гэх яриа нэгэнт олны дунд тархаад буй бөгөөд одоо зөвхөн албан ёсны эмч нарын зөвлөлийн дүгнэлт л гарах дутуу болсон аж.

Клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн эмч, доктор Г.Баясгалангийн удирдаж буй комисс эхний хуралдаанаараа Н.Энхбаярын оношийг тогтооход хүндрэлтэй байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн бөгөөд үүнийг албан ёсны шийд болгох нь ердөө л цаг хугацааны асуудал гэнэ.
Хэрэв дээрх шийдвэр гарвал түүнийг гадаад руу явуулж, эмчлүүлэх ажлыг хуулийн байгууллага нэн даруй биелүүлэх учиртай аж.
Эмч нарын дүгнэлт дээрх байдлаар гарахад Эрүүл Мэндийн Сайд, МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Удвалын үүрэг, нөлөө асар их байгаа хэмээн эх сурвалжууд өгүүлж буй юм.

Э.Мягмардорж 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш