Өмнөд солонгост хууль бусаар ажиллаж байгаад манай иргэн өнгөрөгч сарын 27-нд цагаачлалын албаныханд зодуулж амиа алдсан хэрэг гарсан.
Талийгаач наймдугаар сарын 24-нд Солонгос улсын цагаачлалын албаны шалгалтад өртөн, гурван Монгол залуугийн хамт баригдсан байна. Харин гурав хоногийн дараа түүнийг уусан архиндаа хордон амиа алдсан хэмээн тус албанаас мэдэгджээ. Тиймээс дээрх хэргийг Монголын талд шилжүүлж, хоёр хүүхдэд нь насанд хүртэл нь тэжээх мөнгө нэхэмжлэхээр болсон байна.
Талийгаачийн гэрийнхэн түүнийг нас барснаас тав хоногийн дараа БНСУ-д очсон аж. Гэхдээ талийгаачийн гэр бүлийнхнийг Солонгос улсад суугаа тэдний хамаатан садан, найз нөхөдтэй нь уулзахыг тухайн үед зөвшөөрөөгүй гэнэ. Мөн талийгаачийн цогцост ар гэрийнхнээс нь ямар нэгэн зөвшөөрөл авалгүй, Монголоос ирэхээс нь өмнө задлан шинжилгээ хийсэн байжээ. Тэдэнд зөвхөн задлан шинжилгээ хийсэн зургууд, талийгаачийн нас барсан хорихын өрөөг үзүүлсэн гэв. Харин зөвшөөрөлгүй хийсэн задлан шинжилгээний хариу хоёр сарын дараа гарах аж.
Талийгаачийн ар гэрийнхэн түүнийг гурав хоногийн дараа шоронгийн өрөөнд уусан архиндаа хордож нас барсан гэсэн оноштойгоор амиа алдсанд итгэхгүй байгаа юм байна. Тиймээс түүний биед амь насаа алдах хэмжээнд хүргэхээр зодож байсан шарх сорви бий эсэхийг нягтлан шалгуулахыг хүсчээ.
Мөн талийгаачийн нас барах үеийн зураг болон бичлэгийг өөрсдөө олж авсан байна. Энэ нь дуугүй зөвхөн дүрс нь үлдсэн таван цагийн бичлэг аж. Бичлэгт, эхний удаа 10-аад хүнтэй байсан өрөөнөөс хоёулахнаа байдаг өрөө рүү, улмаар ганцаараа байх өрөө рүү шилжүүлсэн дүрсүүд байсан гэнэ. Тодруулбал, ганцаараа байх өрөө рүү орохдоо хүчтэй түлхүүлэн арагшаа савж унан, орж байгаа нь бичигджээ. Талийгаач хоёр хүний өрөөнд байхаасаа эхлэн хаалга үүд, цонх балбаж, өшиглөсөн байна. Тэгээд ганцаараа байхдаа бие нь хямарч, хаалга үүдээ хоёр цаг гаруй нүдэж, эцэст нь өрөөнийхөө жорлонг тэврэн нас баржээ. Үүний дараа өрөө рүү хоёр харгалзагч орж, жорлон түшин суугаа байдалтайгаар гар хөл нь хөшиж, амьсгал хураасан талийгаачийг гаргаж ирж байгаа дүрс бичигдсэн аж.
Талийгаачийг анх ганцааранг нь нэг өрөөнд оруулахад байгаагүй гудас, түүнийг авахаар харгалзагч нарыг ороход бичлэгт үлдсэн нь дээрх бичлэгт ямар нэгэн засвар орсон байх гэх таамаглалыг ар гэрийнхэнд нь төрүүлжээ.
Э.Энхцолмон
Эх сурвалж: "Нийгмийн толь"