МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Р.Содхүүтэй хяналт, шалгалт, үндэсний аюулгүй байдлын тухай ярилцлаа.
-Та МХЕГ-ын даргын албыг аваад хоёр жил болжээ. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хууль, журам биелүүлэх нь ямар байна вэ?
-10 жилийн өмнө Монгол Улсын төрөөс олон яамдад байсан хяналтын шинжтэй 13 нэгжийг нэгтгэж нэгдсэн удирдлагатай, нэгдмэл босоо тогтолцоо бүхий байгууллагын үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд төрөөс гаргасан бодлогын хэрэгжилт зөв байсан уу, үгүй юу гэдгийг дүгнэх боломж олдож байгаа юм. 10 жилийн өмнө байгуулагдсан гэхээсээ урьтаад нэг зүйлийг санах хэрэгтэй. Дэлхий дахинд төрт ёсыг анх тогтоосон улс бол монгол гэж бид ярих дуртай шүү дээ. Аливаа улсын төрийн тогтолцоо бий болсон цагаас л төрийн хяналт, шалгалт гэдэг нь гарч ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Хүннүгийн үеийн хаадын төрт ёсоо тогтоож байсан үйл явдлаас харахад л газар нутаг, байгаль орчин, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах бодлогын хүрээнд төрийн хяналт нь их нарийн байсан. Тэгэхээр 2000 гаруй жилийн тэртээд хяналт, шалгалтын үндэс тавигдсан байна уу даа гэж харагдаж байна. Үгүй юм аа гэхэд бүр наашлаад Чингис хааны үетэй холбоод үзэхэд Есүхэй баатар хорлогдсон байдаг. Энэ нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад анхаарал хандуулах эхлэл гэж хэлж болно. Өнөөдар манай улсад гадаадын ерөнхийлөгч ирэхэд олны хөдөлгөөнийг хязгаарлаж, унаа тэрэг, хоол унданд нь хяналт тавьж байгаа нь өвөг дээдсээс угшилтай гэсэн үг. Бүр наашлуулбал 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд таван яам байгуулагдахад зэрэгцээд Санхүүгийн хянан байцаах газар байгуулагдсан байдаг. Түүнээс хойш Ардын хянан шалгах хороо, Хянан шалгах газар гэх мэт олон нэр төрөл, хэлбэртэй явсаар эцэстээ 2002 онд зах зээлийн нийгэмд тохирсон шинэ тогтолцоотой энэ байгууллагыг байгуулсан.
-МХЕГ төрд үйлчлэх ёстой байгууллага уу?
-Манайхан буруу ойлгоод байдаг. Зарим хүмүүс “Хүнд сурталтай”, “Төрийн үйлчилгээг ард түмэнд үзүүлдэггүй, дэмждэггүй” гэдэг. Тэгвэл төрийн мэргэжлийн хяналт, шалгалт бол төрийн үйлчилгээ биш. Харин Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрийн албаны тухай хуулиар үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тогтолцоонд тусгайлсан чиг үүрэг гүйцэтгэдэг төрийн захиргааны хяналт юм. Төрийн үйлчилгээ, төрийн хяналт хоёр чинь өөр шүү дээ. Ер нь төрийн хяналт шалгалт гэдэг бол хүнд сурталтай байх ёстой. Өөрөөр хэлбэл, өвчин эмгэг гарах нөхцөл байдал үүсвэл бид дээд зэргээр нягтлаж, хүний хөлийг хорьж, бизнесийн үйлчилгээг зогсоож байж Монгол хүнийхээ аюулгүй байдлыг хамгаална. Гаднаас орж ирж буй бүтээгдэхүүн нянгийн чанартай эсэх нь мэдэгдэхгүй иргэдийн хэрэглээнд очих гэж байгаа бол бид лабораторидоо 14 хоног шинжилгээ хийж, нянтай бол нянг нь ургуулж байж дүгнэлтийг өгөөд монголд оруулах эсэхийг шийднэ. Тэр ч утгаараа Монгол Улсынхаа бүрэн эрхэт тусгаар тогтносон байдал, хүн бүрийнхээ үндэсний аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг хамгийн түрүүнд тавьдаг. Үүний өмнө тавигддаг өөр ямар ч асуудал байхгүй. Миний хувьд энэ бүхнийг дагаж мөрдөх нь чухал. Ер нь хүн аюулгүй байна гэдэг бол орчин аюулгүй байхаас эхтэй. Үүний хүрээнд 16 хууль гарсан байдаг. Эдгээр хуулийг хэргжүүлэх үүрэгтэй хүмүүст манайх хяналт тавих ёстой. Гэтэл өнөөдөр хуулиа хэрэгжүүлээгүй хүмүүсийн өмнөөс гудамжнаас нь эхлээд бүх зүйлийг шалгаж байна.
-Танай байгууллагыг салбарын хяналт гэж ойлгодог хүмүүс бий?
-Манайх бол салбарын хяналт биш шүү дээ. Монгол Улсынхаа хувь заяаны төлөө манай нэгдсэн хяналт 10 жилийн хугацаанд анхныхаа үе шатыг төгсгөөд, нэгдмэл байх ёстой гэдэг нь батлагдаад, Өмнөговь, Дорнод зэрэг аймгуудад, яамд, салбаруудад хийгдсэн шалгалтын дүнгээр манай төрийн бодлого жинхэнэ зөв бүтэцээ гаргаж иржээ гэдийг харуулсан. Үүнийг би яам, тамгын газруудыг нийлүүлж, салгаад байгаа хүмүүст зориулан хэлж байгаа юм биш. Хуучин салбарын шалгалттай байсан үед бол Өмнөговь аймагт нэгдсэн шалгалт хийх тухай ойлголт байгаагүй. Социализмын үед таван яамны шалгалт гэж бүгд очоод таван тийш харж худлаа шалгалт хийдэг байсан юм билээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр Боловсролын яам, маргааш Хөдөө аж ахуйн яам, нөгөөдөр Эрүүл мэндийн яам гэх мэтээр ээлж дараалан очоод шалгадаг байсан. Тэгвэл өнөөдөр нэг аймагт бүх яаманд холбоотой аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр манай байцаагчид нэгдсэн журмаар 45 хоног шалгалт хийчихэж байна. Ингээд салбар, чиглэл тус бүрт нь дүгнэлтийг нэгдсэн журмаар гаргадаг. Тухайлбал, “Байгаль орчинд хохирол учруулсан байна” гэж дүгнэлт гаргахад хүний амьдрах орчинд нөлөөлсөн байна гэж давхар гарна. Цаашлаад хүний эрүүл байх тухай асуудал яригддаг. Энэ мэтчилэн бүгд хоорондоо уялдаа холбоотой байдаг. Хүн олноор цугларсан Өмнөговь аймагт шалгалт хийхэд л зүсэн зүйлийн орны хүмүүс шинжилгээгүй бүтээгдэхүүнийг ямар ч хяналтгүйгээр буюу олдсон хүнсийг шороо тоостой нь хэрэглэж байна шүү дээ. Тэнд аж ахуйн зохицуулалт, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, зориулалтын хоолны газар байхгүй. Үүний уршгаар шар болон бэлгийн замын халдварт өвчин, тэр бүү хэл монгол хүнд тусдаггүй өвчин хүртэл гарч ирж байна. Манайхан бүтээн байгуулалт гэж мөнгө хараад, уул уурхай, “Оюутолгой”, зам харилцаа гэсээр байгаад хүнийхээ аюулгүй байдлын мартсан байна.
-Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс танай байгууллага ямар ямар чиглэлд хяналт тавьдаг вэ?
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дагуу хүний, хүнсний, мал ургамал хорио цээрийн, байгаль орчны, дэд бүтэц байгууламжийн, геологи уул уурхайн, хүний хөдөлмөрийн, төсөв санхүүгийн, хий болон тэсэрч дэлбэрэх онц аюултай бүтээгдэхүүний, мөн тусгай хяналт гээд 11 чиглэлийн аюулгүй байдлыг хангах үүднээс ажилладаг. Хүнсний салбарт аюултай нян орж ирэх нь гэдгийг бид хилийн цаана байхад нь тагнуулийн хэмжээнд ажиллаж байж л илрүүлж байна шүү дээ. Ер нь хамаг л аюултай нөхцөл байдал уруу манай байцаагчид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах гээд ордог. Үүнийг би өмнө нь мэддэггүй байж. Үндэсний аюулүй байдлын зөвлөлөөс бодлогын шинж чанартай энэ агуулгаараа удирдагддаг, харин үйл ажиллагаа хяналт, шалгалтынхаа чиглэлээр Засгийн газартаа удирдагддаг байгууллага гэдгийг энд ирээд л ойлгосон. Өмнө нь үндэсний аюулгүй байдлын хүрээнд би олон хууль санаачилж, бас батлалцаж явсан юм байна. Яг үндэсний аюулгүй байдлын хүрээнд 142 хууль батлагдсан байдаг. Харин одоо энэ их олон хуулийг хэрэгжүүлэгчдэд хяналт тавьж байна.
-Танай байцаагчдын ажиллах эрх зүйн нөхцөл, боломж нь хэр бүрдсэн байдаг юм бол. Өөрөөр хэлбэл, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Төрийн мэргэжлийн хяналтад хууль хэрэгжүүлэгчид өөрсдөө хамрагдан нэгдэх учиртай гэсэн олон улсын томъёолол бий. Өөрөөр хэлбэл, тухайн этгээд ямарваа нэгэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, барилга барих, техник технологи гаднаас оруулж ирэх гэж байгаа бол мэргэжлийн хяналтын шинжлэх ухааны үндэслэлтэй хяналтдаа өөрийнхөө бүх материалыг аваачиж өгөөд хуулиар хүлээсэн үүргээрээ хяналтад ордог. Энэ бол баруун Европод хэрэгждэг юм билээ. Гэтэл манайд бол биднийг “Очиж үзээгүй, хянаагүй байна” гэж буруутгаад байдаг. Уг нь тухайн этгээд өмнө нь хянуулаагүйгээс алдаа гаргасан байвал өөрөө хариуцлага хүлээх ёстой. Энэ тогтолцоонд л оруулах гэж бид ядаж байна. Манайхан хүлээх ёстой үүргээ биелүүлэхгүй, хуулиас зугтах оролдлого хийгээд байдаг. Уул уурхай, байгаль орчиндоо, барилга барихдаа, зам, гүүр тавихдаа ч юм уу бидэнд хянуулаагүй, хамтраагүйгээс л хүний амь эрсдэж, ямар нэгэн аюул учирдаг. Тэд мэргэжлийн хяналтаас бултаж чадлаа гэсэн байр сууриас асуудалд хандаад байна. Хөгжилтэй оронд бол тийм биш. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг алдсан тохиолдолд үйлдвэрлэгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хариуцлага хүлээдэг болохоос биш хяналтын газар нь бурууддаггүй. Намайг анх ажил авч байхад Өмнөговь аймагт уурхайтай холбоотой асуудал их гарсан. Айл амьтан болон эхнэрээ сундалсан мотоциклтой хүнийг, мөн аргамжаатай ботго дайрагдсан хятадын өргөн замыг хааж үйл ажиллагааг нь зогсоосныхоо төлөө би Засгийн газарт загнуулж л байсан. “Энержи ресурс”, “Шивээ-Овоо”, “Тавантолгой” бүгд зогссоноос болж хэл ам гарч байлаа. Би үндэснийхээ аюулгүй байдлыг хамгаалах үүднээс хүлээсэн үүргийнхээ дагуу л тэгсэн хэрэг. Тэгвэл одоо дээрх компаниуд ямар л үйл ажиллагаа эхлүүлнэ тухай бүрт нь бидэнд ханддаг болсон байна. Тэд зөвшөөрлийн тамгатай бичиг авахаасаа илүү коксжсон нүүрсээ чанартай болгох, дулааны станцаа дэлхийн төвшинд хүргэхийн тулд манай инженерүүдийг ашиглаж хамтарч ажиллахыг оролдож байна. Энэ бол бидний амжилт. Зарим хүн бидэнд хандаад “Би ийм зүйл хийх гэсэн юм. Зөвлөгөө өгөөч” гэдэг болж. Иргэд мэргэжлийн хяналтыг мангаа гэж битгий ойлгоосой.
-Манай улс гадны орноос хүнснийхээ хэчнээн хувийг нь импортолдог вэ?
-Үндсэн хүнсний гол бүтээгдэхүүнээ манайх гаднаас авахгүй байгаа шүү дээ. Аюулгүй байдлаа хангахын тулд бидэнд гурилтай шөл байхад л хангалттай. Өөрөөр хэлбэл, гурилтай шөлөнд малын мах, атрын гурил маань байж байна. Дээрээс нь Орхон, Сэлэнгэ, Хараа гурав маань байна. Ингээд л бид үндэсний аюулгүй байдлаа хангах том үзүүлэлт шүү дээ. Манайхан дотоодын бүтээгдэхүүнээ аюулгүй байлгахыг л бодох хэрэгтэй. Харин гаднаас бол манайд ургадаггүй зарим нэгэн жимс, бүтээгдэхүүнийг хуулийнхаа дагуу хяналттайгаар оруулж ирж байвал болно.
-Сүүлийн үед монгол хүний амьд явах баталгаа байхгүй боллоо гэж ярьж байна. Зүгээр явж байхад нь л краны шон унаад, машин дайраад амийг нь хөнөөх болж. Тэгэхээр байгууллагууд хуулиа хэрэгжүүлэхгүй байна уу, хяналт сул байгаа гэсэн үг үү?
-Тухайн этгээдэд лиценз, зөвшөөрөл олгодог байгууллагууд хяналтыг өөрсдөө хийх ёстой байтал хийхгүй байна. Саяхан краны шон унаж хүүхдийн амь хөнөөсөн явдалд газрын харилцааныхан буруутай. Барилгын яамныхан “Бид буруутай барилга барьж чаддагүй хүмүүст зөвшөөрөл олгожээ” гээд байгаа. Мөн техникт нь хяналт тавих ёстой этгээд би буруутай гэж яриад сууж байна. Тэгэхээр зөвшөөрөл өгдөг хэр нь хяналтаа тавих ёстой байгууллага хуулиа хэрэгжүүлэхгүйн дээр барилга барьж буй компани бидэнд эхнээсээ хандаагүйн л хор уршиг. Энэ осол манайханд маш том сургамж боллоо. Актуудыг нь үйлдэж, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн хүмүүсийн гарын үсгийг зуруулсан баримтыг бүх барилгын компаниудад хүргүүлж байгаа. Ер нь сонгуулийн жилд байгууллагууд “Хуулийн хяналт сул байгаа дээр нь амжуулъя” гэж боддог бололтой. Үүнээс нь болоод манай байцаагчид амралтгүй ажиллаж байна.
М.НАРАНБОЛД