Олон улсын хоорондын асуудал болж хувираад байгаа 70 сая жилийн настай үлэг гүрвэлийн яс нэг амьтных биш, яг л Франкенштейний бүтээж амилуулсан амальгам шиг байсан гэсэн мэдээлэл өнгөрсөн лхагва гарагт тарлаа. Манхэттэн дахь холбооны шүүхэд болсон шүүх хурал дээр өмгөөлөгч Роберт Макаллоу ингэж мэдүүлсэн байна.
“Heritage auction” дуудлага худалдаагаар зарагдсан Тарбозавр Батаар үлэг гүрвэлийн ясыг олон улсын эрдэмтэд Монголын говиос олдсон болохыг баталж, улмаар Шүүхээс Монголд буцаах шийдвэр гаргаад байсан билээ.
Гэвч уг ясны хууль ёсны өмчлөгч гэж өөрийгөө нэрлэсэн, худалдаачин, палеонтологич Эрик Прокопи шүүхэд зарга мэдүүлж, дуудлага худалдаагаар орсон үлэг гүрвэлийн яс угаасаа Тарбозавр Батаарынх биш, өөр олон үлэг гүрвэлийн яснаас нийлүүлж бүтсэн эд, тиймээс Монголд буцааж өгөх ёсгүй гэж заргалджээ.
Түүний өмгөөлөгч Майкл Макаллоу лхагва гарагт Манхэттэний Шүүхэд “Дуудлага худалдаагаар зарагдсан араг ясны тал хувь нь нэг амьтных, нөгөө талыг нь олон амьтны яснаас нөхөж, нийлүүлж бий болгосон. Хуванцраар хийсэн нь ч бий. Тиймээс Монголынх гэж үзэх нь учир дутагдалтай” хэмээн мэдүүлсэн байна. Шүүгч Кастел үүнд ихэд гайхширч “Энэ үнэн үү” хэмээн Ерөнхий прокурорын туслах Мартин Беллээс асуухад цаадах нь “Үлэг гүрвэлийг одоогоор нэг амьтных гэж үзэж байгаа” гэжээ.
Олон улсын хоорондын асуудал болж хувираад байгаа 70 сая жилийн настай үлэг гүрвэлийн яс нэг амьтных биш, яг л Франкенштейний бүтээж амилуулсан амальгам шиг байсан гэсэн энэ мэдээлэл цоо шинэ зүйл байсан юм. Прокопи болон Роберт Макалоу нар ингэж мэдэгдсэний цаад зорилго нь “Төмөр арагт бэхэлсэн яснуудыг задлаад, Монголоос ирснүүдийг нь Монголд буцааж өгөх” биш, харин бүрмөсөн авч үлдэхэд оршиж байгаа аж. Р.Макаллоу Шүүх бүрэлдэхүүнд Монголын байгалийн түүхийн музейд жуулчдад үлэг гүрвэлийн яс зарж байгаа фото зураг үзүүлж, “Монголд үлэг гүрвэлийн яс зарахыг хуулиар хориглосон юм бол яагаад музейд нь зарж байдаг юм бэ” хэмээн асуусан аж. Ясыг хуурамч бичиг баримт бүрдүүлэн 19 000 ам.доллараар үнэлж оруулж ирсэн Э.Прокопи ч гэсэн “19 000 гэдэг бол зүгээр л хэдэн хэсэг яс байсан болохоос бүхэл бүтэн үлэг гүрвэлийн яс байгаагүй” гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, Э.Прокопи, Р.Макаллоу нар үлэг гүрвэлийн ясыг жижиглэнгээр худалдаалахыг Монголд зөвшөөрдөг, Батаар бол жижиг жижгээр АНУ-д орж ирсэн гэж батлахаар хөдөлж эхэлсэн байна. Ингээд хэргийг ирэх арванхоёрдугаар сард дахин хэлэлцэхээр болжээ.
Х.Сайхан
Эх сурвалж: "Нийгмийн толь"