Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд зарим хүмүүсийг шүүгч, ерөнхий шүүгчийн албан тушаалд томиллоо.
Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэ-Очирын Болормааг Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Хаянхярваагийн Оюунжаргалыг Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Лхамсүрэнгийн Алтанг Увс аймаг дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн, Баттулгын Бадрахгэрэлийг Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн Ерөнхий шүүгчийн, Нанзадын Дамдинсүрэнг Говьсүмбэр аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Баатаржавын Ихтамирыг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Мөнхбаярын Нямбаярыг Ховд аймгийн шүүхийн шүүгчийн, Мягмарын Энхмандахыг Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгч нарт үнэмлэхийг гардуулахдаа иргэд олон түмний итгэлийг дааж, хууль, шударга ёсыг дээдэлж ажиллахыг захив.
Шинээр томилогдсон шүүгч, Ерөнхий шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх ажилд өөрсдийн мэдлэг оюунаа дайчлан ажиллахаа илэрхийллээ.