Сүрлэг сайхан Хималайн өндөр уулын хормойд бидний нэрлэж заншсанаар Балба гэдэг улс бий. Өмнө нь энэ улсын талаарх миний мэдлэг дэлхийн хамгийн өндөр уулс, нуруутай, буддын шашин нэгтэй улс гэх зэргээр хязгаарлагддаг байлаа. Харин Энхийг дэмжих ажиллагаанд оролцож явахдаа Балба улсын цэргийн баг, офицер, ахлагч нартай мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, тэдэнтэй танилцаж, нөхөрлөн Балба хүмүүсийн тухай, тэднээр дамжуулан тухайн улс орны талаарх мэдлэг маань овоо зузаарлаа. Ер нь Балбын цэргийнхэн энхийг сахиулах ажиллагаанд нэлээд дээхэн үеэс оролцож эхэлсэн уламжлалтай, арми нь.энэ талын баялаг туршлагатай, түүгээр ч барахгүй улсынхаа төсвийн нэлээд хувийг НҮБ-ын ажиллагаанд цэрэг хандивлаж олсон мөнгөөр бүрдүүлдэг гэж байгаа.
НҮБ-ын бараг бүх ажиллагаанууд нь англи хэл дээр явагддаг учраас Балбын офицерууд англи хэл сурахын ач холбогдлыг яс махандаа шингэтэл гүнзгий ойлгожээ. Ямар сайндаа Балбын цэргийнхэний дунд “цагаан талх идье гэж бодвол англи хэл сур” гэсэн сургамж хэллэг бий болсон нь “Та” англи хэл сурахгүйгээр хол явахгүй л гэсэн үг. Ялангуяа офицеруудын хувьд англи хэл сурахгүйгээр ажиллагаанд цэрэг удирдаж оролцох, цаашлаад албан тушаалын карьераа өсгөх боломж нь хязгаарлагддаг байна.
Гадаад хэл, түүний дотор дэлхий даяар түгээмэл хэл болоод буй англи хэлийг сургах талаар БХЯ, ЗХЖШ-ын зүгээс анхаарал тавьж ажиллаж байгаа боловч англи хэлний мэдлэг бүхий офицер, ахлагч нарын тоог нэмэгдүүлэх шаардлага өдөр бүр нэмэгдэж байна. Сүүлийн үед Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох цар хүрээ тэлж, түүний хэрээр үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдын тоо огцом өссөн, бүр нэг ээлжинд үүрэг гүйцэтгэж буй цэргийн TOO мянгын босгыг давах боллоо. Энэхүү энхийг дэмжих ажиллагаанд оролцох оролцоо өсөлт, улам бүр нэмэгдэж буй хэрэгцээ шаардлагыг өнөөдөр ЗХЖШ, БХИС болон зарим ангиудад сургалт явуулж буй гадаад хэлний сургалтын төвүүд хангаж чадахгүй байдалд удахгүй хүрэх төлөвтэй байна.
Тухайлбал Энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй 850 хүнтэй мотобуудлагын баталионы зөвхөн гуравны нэг нь баазын гадна гарч үүрэг гүйцэтгэлээ гэж бодоход хамгийн багадаа 250 цэрэг бүх шатанд, алхам тутамдаа англи хэлээр ярих, харилцах шаардлага зүй ёсоор гарч ирж байна.
Ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн багийн удирдлагын офицер, ахлагч нар өдөр тутам хэд хэдэн удаагийн хурал, уулзалтад орох, дээрээс ирж буй янз бүрийн бичиг баримтуудыг уншиж, судлах, захидал бичихээс гадна байлдааны бичиг баримтуудыг англи хэл дээр боловсруулж байдаг.
Түүнчлэн хүмүүнлэгийн цувааны хамгаалалтад үүрэг гүйцэтгэж буй салааны захирагч, орлогч, тасгийн захирагч нар олон улсын байгууллагын ажилтан, орон нутгийн удирдлагын болон аюулгүй байдлыг хариуцсан бүрэлдэхүүнтэй харилцаж, ойлголцохын тулд хүссэн хүсээгүй англи хэлээр ярих шаардлагатай болдогыг бид бүхэн мэднэ.Өнөөдөр Зэвсэгт хүчинд ажиллаж буй офицер, ахлагч, энгийн ажилтан албан хаагч өөрийн биеийг дайчлан англи хэлийг сураад Америк болон бусад гадаадын улс орнууд руу явж суралцах, мэргэжил дээшлүүлэх боломж нь бүрэн нээлттэй байгаа. Би нас ахисан учраас гадаад хэлийг сурахгүй байх гэж бодож байгаа хүмүүст хандахад “Хэл сурахад хэзээ ч оройтохгүй” гэдэг гайхалтай жишээг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Б.Бямбажав, хошууч генерал Ч.Улаанхүү болон талийгаач хошууч генерал Г.Рагчаа нар залуу офицеруудад үлгэр дуурайлал болохоор батлан харуулж чадсан байдаг.
ЗХЖШ, БХИС болон зарим ангиуд дээр хичээллэж буй дамжаануудад хувь хүн өөрөө амжилттай сурч чадвал түүнд боломж их бий, ялангуяа гадаадад сурах, юм үзэж харах, мэдлэгээ дээшлүүлэх тал дээр. Түүнээс гадна АНУ-ын төрөл бүрийн цэргийн сургууль, дамжаанд явах шалгалтыг Монгол дахь америкийн Элчин сайдын яамнаас мэргэжилтэн ирж авдаг учраас ямар нэгэн “ар, өврийн хаалга” гэсэн ойлголт байдаггүй, шударга явагддаг байх жишээтэй.
1999 оноос Зэвсэгт хүчин даяар англи хэлийг сургах талаар олон төрлийн арга хэмжээ авч, гадаад хэлний сургалт дамжааг явуулсны үр дүнд тодорхой хэмжээний бүрэлдэхүүн маань хэлний мэдлэгтэй болсон. Тэгвэл өнөөдөр үүсээд буй хэрэгцээндээ тулгуурлаад “Англи хэл сурах хоёр дахь давалгаа”-г Зэвсэгт хүчин даяар өрнүүлбэл ямар вэ? Нэг үеэ бодвол Зэвсэгт хүчин маань англи хэл заах мэргэшсэн багш нартай, тусгай тоноглол бүхий хичээлийн болон сонсголын танхим, ном, сурах бичиг, гарын авлагатай болсон. Энэ байгаа нөөц бололцоогоо ашиглан, зарим зохицуулалт хийгээд явбал одоогийн бэлтгэж байгаа англи хэл сурч байгаа бүрэлдэхүүний тоог хоёр дахин өсгөх бололцоо бий гэж бодож байна.
“Англи хэл сурах хоёр дахь давалгаа’4 өрнүүлэхэд тус нэмэр болохуйц хэдэн санал, бодлоо та бүхэнтэй хуваалцая.
-Хамгийн түрүүнд бодлогын бичиг баримтад гадаад хэлний талаар оруулж өгөх, тухайлбал “Зэвсэгт хүчнийг 2025 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр”-т 2020 он гэхэд Зэвсэгт хүчний офицерын бүрэлдэхүүний 60%, ахлагчийн бүрэлдэхүүний 40%-ыг англи болон бусад гадаад хэлтэй болгох зорилт тусгах;
-Зэвсэгт хүчний гадаад хэлний сургалтын төвд англи хэлний багшийн дамжаа хичээллүүлж төгссөн багш нарт гэрчилгээ олгох. Эдгээр багш нараа ашиглаж Зэвсэгт хүчний анги, салбар бүрт англи хэлний дамжааг хичээллүүлэх, энэ талаар ЗХЖШ-ын даргын албан даалгавар гаргаж хүргүүлэх;
-Зэвсэгтхүчний бүх ангиудад ахлагч албан тушаалтай англи хэлний багшийн орон тоог албан ёсоор оруулж өгөх, энэ нь нэг талаар боловсролтой ахлагч нарын тоог нэмэгдүүлэх, нөгөө талаар Зэвсэгт хүчинд ахлагчийн албыг бэхжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
-Анги, салбаруудад явагддаг “Цогцолбор болон төгсөлтийн шалтгалт”-ын үед ангийн захирагч, захирагчийн орлогч нарыг дүгнэх үзүүлэлтэд англи хэлнийг тусгах. Бүр цаашлаад удирдаж буй анги, салбараас нь олон англи хэл сурсан офицер, ахлагч нар гарвал тухайн захирагч даргыг шагнаж, урамшуулдаг механизм бий болгох.
-Гадаад хэлний сургалтын төвөөс мэргэжлийн англи хэлний багш нараас бүрдсэн сургалтын хөдөлгөөнт бүлэг гарч хөдөөгийн анги, салбаруудад явагдаж буй дамжаа, сургалтад хүрэлцэн очиж, суралцагчдын түвшинг тогтоох, заах арга зүй болон бусад холбогдох мэргэжлийн зөвлөгөөг багш нарт нь өгөх, сургалтын материал. хэрэгсэл тараах арга хэмжээг зохион байгуулах;
-Англи хэлийг хөгжүүлэх талаар шүлэг, дуу, зохион бичлэг, эссэ болон бусад төрөл бүрийн уралдаан, тэмцээн бүр англи хэлний олимпиадыг хүртэл дотооддоо зохион байгуулахаас гадна Улаанбаатар хот, улсын хэмжээнд болж буй англи хэлний янз бүрийн уралдаан тэмцээнд Зэвсэгт хүчнээ төлөөлж оролццог болох. Өнгөрсөн жил Зэвсэгт хүчний гадаад хэлний сургалтын төвөөс санаачлан “Англиар ярилцах клуб” байгуулан үйл ажиллагаа явуулсан нь нэг шинэлэг үйл явдал болсон.
-Анги, салбаруудад “Self-access cen¬ter буюу өөрөө сурах төв”-ийг олноор байгуулах, захирагч дарга нараас бие бүрэлдэхүүндээ уг төвд суралцах нөхцөл, боломжоор нь хангах.
-Гадаадын хэлний багшийн сургууль, дамжаанд энгийн бус дан цэргийн хүмүүсээ явуулдаг болох. Ядахдаа Зэвсэгт хүчний аль нэг анги, салбарт тодорхой хугацаанд ажиллаад үзчихсэн, цэргийн хүний амьдралыг ойлгодог, цэргийн хэргийн анхан шатны мэдлэгтэй, хүний үг даадаг байвал тохиромжтой гэж ойлгодог. Гадаадад зохион байгуулагдаж буй англи хэлний багшийн сургалт, дамжаанд явуулж байгаа хүмүүстэй маш тодорхой шалгуур тавьдаг байх. Ялангуяа тухайн хүн нь багшийн ажил хийх сонирхолтой, хүнд юм зааж сурган, ойлгуулах арга барил эзэмшсэн, сэтгэлтэй байвал бүр сайн.
-Гадаадад англи хэлний багшийн дамжааг төгссөн багш нарыг мэргэжлээр нь 5-аас доошгүй жил ажиллуулж, тодорхой тооны чанартай шавь нар төгсгөж гаргасны дараагаар багшаас өөр мэргэжил, албан тушаалд шилжүүлдэг журамд шилжих. Энэ талаар багшийн сургууль, дамжаанд явахаас нь өмнө тухайн цэргийн алба хаагчтай тодорхой гэрээ байгуулах.
-Энгийн багш нарт тавигдах шаардлагыг өндөрсгөх, мөн хэр чанартай шавь төгсгөж байгаагаар нь ажлын үр дүнг нь үнэлдэг болох. Ер нь бол нэгэнт англи хэлний багш л юм бол тухайн багшийг давтан сургаж нэмэлт цаг, хөрөнгө зарцуулдаггүй зарчимд шилжих. Харин эдгээр багш нарын ажлын үр дүнтэй нь холбогдуулсан цалингийн нэмэгдэл, урамшуулал дээр нь арай илүү анхаарах шаардлагатай.
-Гадаадад энгийн их, дээд сургууль төгссөн, Зэвсэгт хүчинд офицероор ажиллах сонирхолтой залуучуудыг авч ажиллуулах тал дээр түлхүү анхаарах. БХИС-ийн элсэлтийн шалгалтад англи хэлийг заавал оруулдаг болох гэх мэтчлэн санаа байна.
Зэвсэгт хүчний цөм болсон офицер, ахлагч нарт англи хэл сурах орчин нөхцөлийг бүрдүүлж, хэл сурах үйлсийг нь урамшуулж өгөх нь тэдэнд хийж буй асар том оюуны хөрөнгө оруулалт болох бөгөөд оюунлаг бие бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний хөгжилд томоохон хувь нэмэр оруулах нь маргаангүй.
Хамгийн төгсгөлд нь хэлтэй хүнээр цэрэг удирдуулах бус харин ч эсрэгээрээ цэргийн дарга нар маань биеэ дайчлан хэл сурах цаг болжээ гэж бодож байна.
Хошууч Р.Энхболд
Өмнөд Судан улс
Эх сурвалж: "Соёмбо"