УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд түүний тухай гарсан “100 саяыг цувчуулж, 400 сая төгрөгөөр намын нөхдөө ивээн тэтгэжээ” гэх мэдээлэл ор үндэсгүй гэв.
Уг нийтлэлд тендер нэрээр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэр бүхий хүмүүстэй хамтран мөнгө идсэн талаар бичсэн юм байна. Д.Оюунхорол гишүүн “Энэ мэдээлэл ор үндэсгүй гэдгийг би баталж байна. Үүнийг надаас гадна Завхан аймгийн хэд хэдэн эх сурвалж батална. Зарим нэг хүн энэ мэдээллийг зохион байгуулалттайгаар тарааж байна” гэлээ.
Тэрбээр улс төрд 16 жил зүтгэхдээ ийм хэрэгт орооцолдож байгаагүй, орооцолдох ч үгүй гэдгээ илэрхийлээд, өөрийг нь гүтгэсэн ч шүүх цагдаагаар явахгүй, үнэн мөнийг сэтгүүлчид эрэн сурвалжлаасай хэмээн хүсч байгаагаа хэлэв.
Д.Сувд