Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл 88 хувьтай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болон Захирагчийн ажлын албаны харъяа газрын даргаар томлигдогсдыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э-Бат-Үүл танилцуулав. Дараа нь өнгөрсөн 8 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга болон нийслэлийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цаг үеийн ажлыг эрчимжүүлэх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн дулаан, цэвэр, бохир усны шугам, барилгын засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг энэ сард багтаан дуусгах, хичээлийн шинэ жилийн бэлтгэлийг сайтар хангах, Иргэдийн оролцоо - Өрхийн хөгжлийг дэмжих жил”-ийн ажлыг бүх шатанд эрчимжүүлж ажиллах, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Өмчийн харилцааны газар, дүүргүүдийн ЗДТГ томоохон өртөг бүхий шугам сүлжээ, бүтээн байгуулалтын болон тендерийн үнэлгээний шатанд байгаа ажлуудад онцгой хяналт тавьж ажиллах, хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлуудыг хүлээлгэн өгч объект бүрийг хариуцаж арчлан хамгаалах, эзэнжүүлэх ажлыг зохион байгуулах, тарваган тахал, байгалын голомтот халдварт өвчин, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газрууд хамтран авах, Холбогдох байгууллагууд Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллагын ажил нийслэлийн иргэдэд нээлттэй байх зэрэг үүргийг өгөөд байсан. Энэ үүрэг даалгаврын биелэлтийн тухай мэдээллийг НЗДТГ-ын Хяналт шалгалт Үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга мэдээллээ.
Тэрээр, Дүүргүүдийн болон агентлаг, харъяа газруудын өвөлжилтийн комиссууд өнгөрсөн хугацаанд 2-3 удаа хуралдаж холбогдох байгууллага, нэгж, албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан ажилласан гэдгийг онцлоод, Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц 88 хувьтай байгаа бөгөөд 10 дугаар сарын 01-нээс өмнө үлдсэн ажлуудыг дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэлээ. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний нийт 79 ажил хийгдэж байгаагийн дотор шинэ 11 ажлаас 7 нь бүрэн дуусч, үлдэх 4 ажлын гүйцэтгэл 22,0 хувь, засвар шинэчлэлийн 67 ажлаас 29 нь бүрэн дуусч, 38 ажлын гүйцэтгэл 35,0 хувийн хэрэгжилттэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Мянганы сорилтын сан, Цэвэр агаар төслийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 15 барилга байгууламжийн нам даралтын халаалтын зуухны угсралтын ажлын явцад хяналт шалгалт хийж, 5 зөрчил илрүүлэн зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа юм байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн 26, 41, 75 дугаар сургууль, 27, 28, 121 дүгээр цэцэрлэгүүд өвөлжилтийн байдал хүндэрч болзошгүй учир хэсэгчилсэн засвар хийх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатайг бас хэллээ.
Мөн түүний дараагийн мэдээлэл ерөнхий боловсролын сургууль цэцэрлэг, эмнэлгүүдийн дулаан хангамж болон завсарын ажлын тухай байлаа. Нийт 162 сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажил хэрэгжсэнээс 2012 оны 8 дугаар сарын 30-ны байдлаар цэцэрлэгийн засварын 58 ажлаас 37 нь бүрэн дуусч ашиглалтад хүлээлгэн өгсөн байна. Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн барилга 2011 оны 12 дугаар сард шатсан тул суурин дээр нь цогцолбор барилга барихаар шийдвэрлэгдсэн ч цахилгааны шон зайлуулах асуудлаас шалтгаалж барилгын ажил хүлээгдэж байгаа аж. Мөн дүүрэгт 500,0 сая төгрөгийн өртөгтэйгээр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих хөрөнгө шийдэгдсэн ч техникийн нөхцөл олгох боломжгүйн улмаас гэрээ байгуулалгүй өнөөг хүрсэн байна. Нийслэлийн Засаг даргын “Тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 2012 оны А/553 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд автотехникийн шалган бүртгэх товчоодод мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-ийг “Ан амьтдыг хамгаалах” хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр ажиллуулан хөдөө орон нутгаас орж ирж байгаа 82157 тээврийн хэрэгслэл болон ачаа тээш, 20397 зорчигчид тарваганы мах, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үзлэг хийж 6 тарвага хураан Багануур дэх Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлүүлэн халдваргүйг тогтоолгосон ба хориотой ан агнасанд нь 300,0 мянган төгрөгийн торгууль ногдуулж барагдуулсан байна. Мөн ТОЗ-8 маркийн ангийн буу, дуран тус бүр нэг, 7 ширхэг хавх хурааж, 631,8 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулсэн гэдгийг хэлсэн юм.
Зам тээврийн ослоос сэргийлж ажиллах талаар албан бичиг хүргүүлжээ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээ авах тухай Засаг даргын гаргасан захирамжийн дагуу Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчид хувийн авто машинаараа ажилдаа ирж, очихгүйгээр нийтийн тээврийн хэрэгслээр буюу явганаар зорчиж байхыг уриалсан уриалгыг зарим дүүрэг, агентлаг, харъяа газрууд хэрэгжүүлж эхэлсэн байна. Нийтийн тээврээр зорчигчид нэмэгдэж байгаатай холбогдуулан автобус, троллейбусны паркийг шинэчлэх, нэмэгдүүлэх шаардлагатай болж байгаа аж. Цахилгаан тээвэр компани улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 21 ширхэг дуобус угсрах ажлыг 2011 онд эхлүүлсэн бөгөөд Троллейбус угсрах үйлдвэрлэлийн байртай болж өнөөдрийн байдлаар 6 ширхэг дуобусыг угсарч бэлэн болгожээ. Нийтийн тээврийн үйлчилгээний 400 автобусыг хийн түлшинд шилжүүлэх нөхцөл бүрдсэн ба “Шинэ бүтээн байгуулалт” зорилтот хөтөлбөрийн хүрээнд том оврын 800, бага оврын 1500 автобусыг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх эхлэл тавигдсан. Нийтийн тээврийн үйлчилгээний Сайхан ирээдүй, Сутайн буянт зэрэг компаниуд өөрийн хөрөнгөөр их багтаамжийн 70 автобусны дулаан зогсоолыг барьж байгаа юм байна. Нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг авто замын нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр зорчуулах болсонтой холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний үндсэн үзүүлэлтүүд өнгөрсөн жилийн мөн үеийнхээс өсчээ. Цаашид нийтийн тээврийн үйлчилгээний автобусыг авто замын нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр зорчуулах хязгаарыг 25 дугаар эмийн сангаас цааш Саппоро хүртэл сунгах, түүнд ажиллах хяналтын ажилтны тоог нэмэгдүүлэх, троллейбусны зам солих уулзваруудын шугамыг шинэчлэн түгжрэл саатал үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй байгааг дурдсан юм. Нийслэлийн Боловсролын газар авто замд ойрхон болон гурван ээлжээр хичээллэж буй сургуулиудын судалгааг гаргасан, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллах талаар дүүргүүдийн Боловсролын хэлтэст албан бичиг хүргүүлсэн байна. Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар тодорхойлогдсон 18 сургуулиас өөрийн автобустай 9 сургууль дээр нэмэлтээр 7 сургуулийн автобусны марк, улсын дугаарыг Замын цагдаагийн газарт хүргүүлсэн гэж мэдээллээ.
Нийслэлийн хүнсний 9 захын ажиллах цагийн хуваарийг зохицуулсан нийслэлийн Засаг даргын 2012 оны А/532 дугаар захирамжаар баталсан цагийн хуваарийг мөрдүүллээ. Цагийн хуваарьт зохицуулалт хийсэн захуудын удирдлагууд уг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөн ч Хархорин захад лангуу түрээслэгчид өглөөний 7.00 цагаас захын үйл ажиллагааг эхлүүлэх нь үйлчлүүлэгчдэд тохиромжгүй талаар санал ирүүлсэн байна. Харин Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Энхтайвны өргөн чөлөөний замын засвар дуустал энэ саналыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгчээ.
Жолооч нар дугаараа солих, хуурамчаар үйлдсэн бол жолоодох эрхийг нь хасна
Эдгээр мэдээллийн дараа Нийсэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цаг үеийн тулгамдсан асуудлыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар мэдээлэл авлаа. Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас зарим сургууль цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуусаагүй байна, энэ нь хичээлийн явцыг тасалдуулах саад болох зүйл байгаа юу, нийслэлийн ирэх жилийн төсөвт сургуулийн хөрөнгө оруулалтыг хэрхэн тусгасан бэ? хэмээн тодруулахад: Сургуулиудын засварын ажил 10 дугаар сарын 1 гэхэд бүрэн дуусна. Одоо гадна тохижилт болон сантехникийн ажлыг хийж байгаа учраас хичээлийн явцад садаа учруулахгүй гэж үзэж байна, төсвийн урдчилан саналыг бид хүргүүлнэ, одоогоор би бүрэн танилцаж амжаагүй байна гэж хариуллаа. НИТХ-ын дарга Д. Баттулга, сая хэлсэн мэдээлэлд нийслэлийн гурван ч сургуулийн засвар хийгдээгүй хоцорч байгаа тухай байсан. Үүнээс болж ажиллаагүй сургууль байгаа юу гэж асуухад, Эдгээр 3 сургууль болон 16 дугаар сургуулийн нэг давхруудад хичээллэж байна гэлээ. НИТХ-ын дарга Д.Баттулга замын цагдаагийн газрын удирдлагуудад хандан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээний хүрээнд зарим автомашин хуурамч буюу 2-3 улсын дугаартай явж байгаа зөрчил ихэсч байна. Би ийм зөрчил гарсан жолоочийн эрхийг нь хураах хүртэл арга хэмээ авахыг даалгасан. Ийм зөрчлийг та бүхэн илрүүлсэн үү, ямар арга хэмжээ авсан бэ? гэхэд ,Замын цагдаагийн газрын дэд дарга хурандаа Ч.Жаргалсайхан: Улсын дугаар үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Бид замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудад улсын дугаар бүдгэрсэн, хуурамч улсын дугаартай, улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зэрэг зөрчил гаргасан жолооч нарыг хатуу хянаж арга хэмжээ авч байна. Хуурамч дугаараар замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчил нэг өдөрт 4 удаа илэрсэн. Эдгээр жолооч нарт захиргааны хэргийн 25,5-д заасны дагуу жолоо барих эрхийг нь хасах хүртэл арга хэмжээ авсан гэв.
Таггүй траншей, ухсан нүхийг бөглөх үүрэг өглөө
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч сүүлийн өдрүүдэд нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгууд дээр бүрэн бус техник ажиллуулсан, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс үүдэн дараалсан осол гарч хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлтэй хэрэг явдал гарлаа. Барилгын захиалагч байгууллагууд болон гүйцэтгэгч компаниуд, тэдгээрийн эзэд төрийн хууль тогтоомжийг зөрчих, дур зоргоороо авирлах, үл тоомсорлох, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны наад захын дүрэм, журмыг биелүүлдэггүй байдал хавтгайрч, газар авснаас хүний амь нас хохирсон осол гарч байна. Энэ бол мэргэжлийн хяналтын байгууллага маш муу ажиллаж байгаагийн тод жишээ. Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Бямбасүрэнг ажлаас нь огцруулах тухай хүсэлт гаргаж, МХЕГ-ын дарга Р.Содхүүд хүргүүлсэн байгаа. Харин өнөөдрийг хүртэл ямар нэг хариу шийдвэр өгөхгүй байгаад гайхаж байна.
Өнөөдрийн зөвлөгөөн дээр НМХГ-ын орлогч дарга ирсэн байна. Нийсэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр баригдаж байсан уг барилгад танай байгууллагаас мэдэгдэл хүргүүлсэн үү? Гэхэд, НМХГ-ын орлогч дарга н.Ням-очир: “Бид мэдэгдэл хүргүүлсэн. Харин акт болон албан шаардлага хүргүүлээгүй” гэлээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ гарсан эмгэнэлт явдалтай холбоотой маргаангүй байгаа нэг зүйл бол Мэргэжлийн хяналтын газар хангалтгүй ажилласан нь тодорхой байна. Ямар ч албан тушаалтан хариуцлага алдсан бол ямар нэг байдлаар шийтгүүлэх ёстой. Танил тал, хэлхээ холбоогоо ашиглан хариуцлагаас мултрах гэсэн зохисгүй үйлдэл гаргахыг би Засаг даргын хувьд хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ямар нэг арга замаар хариуцлагаас мултарна гэж бодож байгаа бол том эндүүрэл шүү гэдгийг хатуу анхааруулж байна гэв. Ингээд Нийслэлийн Засаг дарга , Барилгын хөдөлмөр аюулгүй ажиллагааны улмаас дүүргүүдийн Засаг дарга нарт хариуцсан нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын аюулгүй байдлын үйл ажиллагаанд хатуу хяналт тавьж ажиллах, нийтийн эзэмшлийн зам талбайд таггүй худаг/траншей/, ухсан хүх байвал яаралтай таглах, зам засвар болон, хот тохижилтын хүрээнд хийгдэх ажлуудыг заавал олон нийтэд урьдчилан мэдэгдэж байх зэрэг үүрэг даалгаврыг өглөө. Мөн Нийслэлийн Засаг даргын барилга хот байгуулалт дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөрт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудад тусгай таних тэмдэг тавьж, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актын дагуу зохих арга хэмжээг авахыг үүрэг болголоо.