logo
Монгол улсын төсвийн алдагдал 574 тэрбумд хүрчээ

Монгол улсын төсвийн алдагдал 574 тэрбумд хүрчээ

2012/09/11
Дэлхийн банк, "Forbes" сэтгүүл болон Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний хагас жилийн Монголын эдийн засгийн үзүүлэлтүүдийг жагсаасан байна.
Уг жагсаалтад манай улсын Дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ 8.8 тэрбум ам.доллар, ДНБ-ий өсөлт 15.2 хувь, үйлдвэрлэлийн салбарын ДНБ-д эзлэх хувь 32.6 хувь, Хөдөө аж ахуйн салбарын ДНБ-д эзлэх хувь 15.8, Үйлчилгээний салбарын ДНБ-д эзлэх хувь 51.6 байсан тухай дурьджээ. Манай улсын хувьд 2.7 сая хүн амтай, үүний 1.1 сая нь ажиллах чадвартай хүмүүс байдаг бөгөөд ажилгүйдлийн түвшин 11 хувьтай гэсэн судалгаа гарсан байна. Харин ядуурлын түвшин 39.2 хувь, инфляци 14.5 хувь, Төвбанкны бодлогын хүү 13.25 хувь, Гадаад худалдааны бараа эргэлт 5.5 тэрбум ам.доллар, экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 3.3 турбум ам доллар, гадаад худалдааны тэнцлийн алдагдал 1 тэрбум ам.доллар, төсвийн алдагдал 574.8 тэрбум төгрөг байсан тухай эхний хагас жилийн эдийн засгийн үзүүлэлтийн жагсаалтад дурджээ. Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэл ВВ буюу тогтвортой гэсэн ангилалд нь багтжээ.

Г.Уран 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш