Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгт энэ сарын 8 буюу өнгөрсөн бямба гаригийн шөнийн 00.00-04.00 цагт гэмт хэрэг, хэв журмын зөрчил ихээр гардаг нийслэлийн захын гэр хорооллуудын эрүүлжүүлэх байранд гэнэтийн шалгалт хийлээ.
Гэнэтийн шалгалтаар Баянхошуу, Дамбадаржаа, Шар хадны цагдаагийн тасаг, Албадан саатуулж баривчлах төв, Хөдөлгөөнт эргүүлийн газрын машинт эргүүлийн зарим чиглэл, дотоодын цэргийн хамгаалалттай Хайлааст дахь усан сан, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, эрүүлжүүлэх байранд очиж, ажил байдалтай нь танилцсан байна. Улмаар дээрх байгууллагуудын ажил үүрэг гүйцэтгэхэд учирч байгаа бэрхшээл, ажлын нөхцөл, хангалт, ахуйн амьдралын талаар алба хаагчидтай ярилцаж, санал хүсэлтийг нь сонсчээ.
Гэр хороолол дахь цагдаагийн тасгийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийн нэг дуудлагад 5-7 км газар явган явж очдог, Хөдөлгөөнт эргүүлийн газрын автомашинд нэг өдөрт 24 цагаар үүрэг гүйцэтгэхэд 10 л шатахуун олгодог нь 2-3 дуудлагад яваад л хүрэлцэхгүй болдог байна. Мөн цагдаагийн тасгийн байрууд хуучирч актлах болсон, цагдаа нарын ажлын нөхцөл, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хангалтгүй байгааг анхаарч өөрчлөх цаг болсныг харуулжээ.
Н.Туяа