-Ерөнхий сайдын санаачилгаар Засгийн газар сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагийн 14:00 цагт иргэд болон аж ахуйн нэгжүүдийн дуу хоолойг сонсох зорилгоор "Шинэчлэлээр шийдье-222" уулзалтыг зохион байгуулахаар болсон байна. Энэ сарын 11-ний өдөр Төрийн ордонд болох эхний уулзалтад 800 орчим иргэн оролцох боломжтой.
-Маргааш 14 цагт Соёлын төв өргөөнд байх Шинжлэх ухааны академийн байранд Тэргүүн сайд, Да лам Цэрэнчимэдийн 140 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал болно.
-ХАА-н салбарт Хятадын засгийн газраас санхүүжүүлж буй 200 сая ам.долларын зээлийн анхны төсөл болох бага оврын трактор нийлүүлэх арга хэмжээний нээлт маргааш 10 цагаас "Эрин интернэйшнл"-ийн хашаанд болно. ҮХААЯ-ны удирдлагууд, БНХАУ-ын Элчин сайд, Худалдааны яамны сайд нар оролцоно.
-Барилга, хот байгуулалтын Яам, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллагууд Япон улсын Газар, Дэд бүтэц, тээвэр, Аялал жуулчлалын яамтай хамтран "Монгол-Японы хот байгуулалтын салбарын семинар"-ыг энэ сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулна.
"Монгол ньюс" мэдээллийн төвд
11.00. Хөгжмийн аялгуугаар хүний дотоод хүчийг сэргээж алжаал тайлах Энэтхэг, Украйны мэргэжлийн хөгжимчдийн "Шидэт хөгжмийн хүч" тоглолтын талаарх мэдээллийг сонирхоорой.
12.00. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн шийдвэрийг зөрчиж буй асуудлаар СБД-ийн YI хорооны иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
13.00. "Шаргалжуут рашаан, сувилал" ХК-иас тус байгууллагатай холбоотой хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар хийнэ.
14.00. ХХЕГ, Дотоод хэргийн их сургуулиас "Бүс нутгийн болон хилийн аюулгүй байдал" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Б.Туул