Өнгөрөгч ням гарагт Иракт босогчдын халдлага, террорист ажиллагаанд өртөн 100 орчим хүн амиа алдаж, 400 орчим хүн шархаджээ. Арабын телевизийн сувгуудын мэдээлснээр, Багдадад тэсрэх төхөөрөг суурилуулсан гурван автомашин, гар хийцийн хэд хэдэн тэсрэх бөмбөг дэлбэрсэн байна.
13 хүний аминд хүрсэн хамгийн хүчтэй дэлбэрэлт Иракийн нийслэлийн захад орших, шиитүүдийн амьдардаг Мадинат-Садр дүүрэгт болжээ. Өнгөрсөн өдрүүдэд зөвхөн Багдадад гэхэд 42 хүний амь үрэгдэж, 120 хүн шархадсан байна.
Иракийн шүүх тус улсын дэд ерөнхийлөгч, одоо Турк улсад байгаа Тарик аль-Хашимид цаазаар авах ял эчнээ оноосноос хойш хэдхэн цагийн дараа Багдад орчимд террор ажиллагаанууд үйлдэгджээ. Нөлөө бүхий улс төрч бөгөөд Лалын намын даргыг 2005-2011 оны хооронд үйлдсэн дэлбэрэлт, хүн амины хэрэг болон бусад халдлагад буруушаасан байна. Аль-Хашими өөрийг нь буруушааж буй хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд "шашны учир шалтгаантай" хэрэг тохоож байгаа, бас шиит шашинт Ерөнхий сайд Нури аль-Малики "Ирак дахь суннитуудыг мөрдөн шалгаж байна" гэж мэдэгджээ.
Террористууд ням гарагт Иракийн 13 хотод цохилт өгсөн байна. Тэсрэх төхөөрөг суурилуулсан машинууд тус улсын хойд нутгийн Киркук хотоос эхлээд өмнөд нутгийн Эн-Насири хотод хүртэл дэлбэрчээ.
Эдгээр халдлагын хариуцлагыг одоогоор хэн ч хүлээгээгүй байна.
З.Амгалан