logo
Муамар Каддафийн нууц архивууд олджээ

Муамар Каддафийн нууц архивууд олджээ

2012/09/11
Түлхэн унагаагдсан Ливийн удирдагч Муаммар Каддафигийн нууц архивууд олдсон байна. Ингэснээр 2003- 2011 он хүртэлх сүүлийн 8 жилийн туршид барууны хоёр хүчирхэг улсын тусгай албад болох ТТГ, MI5 болон MI6 нь хурандааг устгах зорилгоор Триполи руу түүний дайснуудыг илгээж байсан нь тогтоогдсон гэнэ.
Дэглэмийг түлхэн унагаасны дараа эдгээр баримтууд эзэнгүйдэн хаягджээ. Харин хүний эрхийг хамгаалагчид “АНУ”,”Их Британи” гэсэн хавтсуудыг сонирхон эргүүлснээр нэн хачирхалтай баримтууд ил гарч иржээ.
Америк болон Их Британийн тусгай албадын эрүү шүүлтэнд өртөж байснаа олзлогдсон ливичүүд эдгээр баримтад өгүүлсэн байжээ. Иймээс өдгөө хүний эрхийг хамгаалагчид АНУ-ыг "дарангуйлагч дэглэмийг өмгөөлөн хамгаалж, хүний эрхийг зөрчиж байсан" хэмээн буруушааж байна.
Каддафигийн тусгай албадтай хамтран ажиллаж байснаа ТТГ үгүйсгээгүй төдийгүй "тагнуулын үйл ажиллагаагаа явуулах, терроризмтой тэмцэхийн тулд гадаадын тагнуулын албадтай хамтран ажиллах нь хэвийн зүйл" гэж мэдэгджээ. Харин эрүү шүүлт тулгаж байсан эсэхийн тухайд "ийм зүйл огт байгаагүй" хэмээн үгүйсгээд зөвхөн 9 дүгээр сарын 11-ний хэрэгт шалгагдаж байсан хүмүүст л ус өгөхгүй байснаа хүлээжээ. Гэтэл энэ хэрэгт баривчлагдсан ливи хүн байгаагүй аж. Тэгвэл Их Британи улс нь эрүүдэн шүүлт, хүний эсрэг хэрцгийгээр хандах явдлын эсрэг ямагт зогсдог гэдгээ батлан мэдэгдсэн байна.
С.Энх-Амар 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш