Улс орноосоо оргон зайлаад байгаа дэд ерөнхийлөгч асан Тарик аль-Хашемид Иракийн шүүх "үхлийн цуваанууд"-ыг зохион байгуулсных нь төлөө дүүжлэн алах эчнээ ял оноожээ. Өмгөөлөгч болон бригадын генералыг алсан хэрэгт түүнийг буруутгасан болохыг Франс Пресс агентлагийн сурвалжлагч тодруулсан байна. Түүнчлэн аль-Хашемигийн нарийн бичгийн дарга, хүргэн нь болох Ахмет Кахтанд цаазаар авах ял оноожээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард аль-Хашемиг баривчлах хуудас бэлэн болох үед тэрбээр засгийн газарт бараг захирагддаггүй бүс нутаг болох Иракийн Курдистанд нуугдаж байсан аж. Дараа нь Катарт очсон бөгөөд одоо Туркэд байгаа гэж Ройтерс үзэж байна.
Тарик аль-Хашемиг бие хамгаалагч нарынхаа хамтаар терроризмын эсрэг хууль зөрчсөн хэрэгт буруутгаж байгаа юм. Тэрбээр хамгаалагч нарынхаа хийхээр төлөвлөсөн террорист үйлдлүүдийг санхүүжүүлдэг байсан гэж шүүх үзжээ.
Харин шүүхийн тогтолцоог хэт улс төржсөн гэж үзэж байгаа аль-Хашеми Иракийн шүүхээр орохоос татгалзсаар байна.
Өнгөрсөн 4 дүгээр сард аль-Хашемиг хамгаалагч нарынх нь хамтаар 6 шүүгч, бусад олон хүнийг хороосон хэрэгт буруутгасан байна. Сарын дараа Интерпол түүнийг терроризмтой холбогдуулан баривчлах тогтоол гаргасан байдаг.
Аль-Хашемиг ийнхүү мөрдөж байгаа нь түүний шүтдэг суннит шашин болон одоогийн ерөнхий сайд Нури аль-Маликигийн шийт шашны зөрчилтэй холбоотой хэмээн зарим ажиглагчид үзэж байгаа аж. Иракаас Америкийн цэрэг гарснаас хойш шашин хоорондын зөрчил улам хурцдаад байгаа билээ.
С.Амар