Эрдэмтдийн хэлж байгаагаар Фүжи уул 300 жил нам жим байсны эцэст дахин идэвхжиж байж магадгүй юм байна. Японы байгалийн гамшгаас сэргийлэх судалгааны төвийн галт уул, газар хөдлөлт судлалын мэргэжилтэн Эисуке Фужита хэлэхдээ "Oйролцоогоор есөн магнитутын хүчтэй газар хөдлөлт болсны дараа галт уулууд дэлбэрсэн тохиолдлууд олон байдаг. Яг ийм зүйл Камчатка болон Чилид тохиолдсон. Тиймээс өнгөрсөн оны газар хөдлөлтийн дараа Фүжи гэх мэт галт уулууд дэлбэрэх магадлал өндөр байна." гэжээ.
Одоогоос 300 жилийн өмнө одоогийн Токио хотыг уг галт уулаас цацагдсан үнс нурам бүрхэж байсан юм. Японы засгийн газрын албаны хүмүүс дахин ийм зүйл тохиолдож болохыг үгүйсгэхгүй байна. Фүжи уулаас оргилсон үнс нурам салхинд туугдан тархсанаар нисэх буудал болон төмөр замын үйл ажиллагаа саатаж магадгүй ажээ.
Албан ёсны судалгаанаас үзэхэд энэхүү байгалийн аюул нь Японд 32 тэрбум долларын хохирол учруулж болзошгүй юм байна. Байгалийн гамшиг, байгаль орчны менежментийн институтийн захирал Тошицугу Фужи "Нисэх буудлуудад үнс нурмыг цэвэрлэх ажилд сар гаруйн хугацаа шаардлагатай болно. Энэ ажил хийгдэж дуустал онгоц хөөрөх, газардах боломжгүй" хэмээн ярьжээ.
Гэхдээ болзошгүй байгалийн аюулаас сэргийлэх ажил бараг хийгдээгүй байна. Мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар үүнээс үүдэх гарз хохирлын хэмжээ тооцоолж байснаас хэд дахин өндөр байж магадгүй юм байна.
Судлаач Эисуке Фужита хэлэхдээ "Засгийн газар болзошгүй аюулд бэлтгэх хэрэгтэй. Гэхдээ бэлтгэл хараахан хийгдээгүй л байна. Эрх баригчид Фүжи уулын ойр орчмоос хэдэн сая хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болох вэ гэдгийг тооцох ёстой болно. Гэхдээ тэд энэ тал дээр ямар нэг арга хэмжээ авна гэж хэлсээр байгаа ч одоогоор юу ч хийгээгүй байна" гэжээ.
Одоогоор өдөрт олон мянган жуулчид Фүжи уулын бэлд авирсаар байна. Өнгөрсөн онд л гэхэд 40 сая орчим хүн Фужи уулын ойр орчимд иржээ. Тэгэхээр Японы засгийн газар болзошгүй аюулд хэтэрхий их бэлдэх нь жуулчдыг үргээх талтай. Гэхдээ бэлтгэлийг хангалтгүй хийснээс хожим нь олон хүний амь насыг аварч чадахааргүй нөхцөл байдал үүсч магадгүй юм.
Э.АМАР