Хонконгийн хууль тогтоох зөвлөлийн гишүүдийг сонгох сонгуулийн дүн гарчээ. Ардчиллыг дэмжигч намууд 70 суудалтай зөвлөлийн 27 суудалд ялалт байгуулсан байна. Тэдгээр намуудын хамгийн том нам болох Ардчилсан Нам ердөө зургаан суудал авч, хоёр суудал алджээ. Ийнхүү сонгуульд амжилт муутайхан оролцсон тус намын тэргүүн Алберт Хо огцорсон байна.
Сонгуульд оролцох эрхтэй Хонконгийн 3.5 сая иргэний 50-аас дээш хувь нь саналаа өгчээ. Энэ нь 2008 оны сонгуулийн ирцээс өндөр үзүүлэлт ажээ.
Хонконгчууд 2017 он гэхэд удирдагчаа, 2020 он гэхэд хууль тогтоогчдоо өөрсдөө сонгох эрхтэй болно хэмээн Дундад улсын удирдлагууд амласан билээ. Гэхдээ энэ шилжилтийг ямар төлөвлөгөөний дагуу хийх нь тодорхойгүй байгаа юм. Хонконгчууд хууль тогтоох байгууллагын 40 гишүүнийг өөрсдөө сонгосон бол бусад 30 гишүүнийг компани болон тусгай ашиг сонирхлын бүлгүүд сонгожээ. Өөрөөр хэлбэл Хонконгийн оршин суугчид хууль тогтоох байгууллагын гишүүдийн талаас илүү хувийг анх удаа өөрсдөө сонгож байгаа нь энэ юм.
Дундад улс болон Азийн санхүүгийн төв болох Хонконгийн харилцаа улам таарамжгүй болоод байгаа. 100 гаруй жилийн хугацаанд Английн колони байсан Хонконг нь 1997 онд Хятадын мэдэлд шилжсэн. Хонконгчууд Бээжингийн эрх баригчдын баримталж буй бодлогод тун хянуур болгоомжтой хандах болсон. Өнгөрөгч бямба гаригт гүйцэтгэх зөвлөлийн ерөнхийлөгч Леун Чун-ин Хятадын эх оронч үзлийн талаарх хичээлүүдийгсургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах төлөвлөгөөнөөсөө буцжээ. Учир нь ийм төрлийн хичээлүүд нь тархи угаах нэг хэлбэр гэж үзсэн олон мянган Хонконгчууд хэдэн долоо хоногийн турш эсэргүүцлээ илэрхийлсэн юм. Эх газраас ирсэн эхчүүд Хонконгийн эмнэлгүүдийн ачааллыг нэмэгдүүлдэг. Мөн Хятадын чинээлэг иргэд Хонконгод тансаг зэрэглэлийн орон сууц болон өндөр үнэтэй бараа авч байгаа нь зах зээлийн ханш өсөхөд нөлөөлж байгаа гэнэ. Эдгээр нь Хонконгчуудын санааг зовоосон асуудлуудын нэг болоод байгаа аж.
Э.АМАР