logo
Элвис Преслигийн библи 59000 фунтаар зарагдлаа

Элвис Преслигийн библи 59000 фунтаар зарагдлаа

2012/09/11
Элвис Преслигийн эзэмшиж байсан, түүний тэмдэглэл бүхий библи Англид болсон нэгэн дуудлага худалдаагаар 59000 фунтаар зарагджээ. Уг библийг алдарт дуучинд 1957 оны зул сараар бэлэглэж байсан байна. Гэхдээ библийг хожим нь Англид амьдардаг Америк эр худалдан авсан талаар "Omega Auctions" дуудлага худалдааны газар вэбсайтдаа бичжээ.
Преслигийн 1977 оны наймдугаар сарын 16-нд насан эцэслэх хүртлээ хэрэглэдэг христийн шашны ариун судрыг 25000 фунтын үнэд хүрнэ хэмээн тооцоолж байсан ч үүнээс хоёр дахин өндөр үнээр зарагдсан байна.
Гэхдээ 1977 оны тоглолтын үеэр Преслигийн алдарт цагаан хослолынхоо дотуур өмссөн, угаагаагүй дотуур өмд зарагдаагүй аж. Дотуур өмдийг дуудах эхний үнэ 5000 фунт байсан ч дуудлага худалдаанд оролцогчид 7000 фунтаас өндөр үнэ санал болгоогүй учраас зараагүй юм байна.
Өнгөрөгч бямба гаригт болсон дуудлага худалдааны үеэр Преслигийн хуучин хүзүүзний зүүлт, чагтан товч, гутал зэрэг хувийн эд зүйлсийг нь мөн худалджээ.
Англи цуглуулагчийн эзэмшдэг Элвисийн эд зүйлсийн цуглуулга нийтдээ 100 мянган фунтын үнэд хүрсэн байна.

Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш