ӨМӨЗО-ны Ордос хотод зохион байгуулагдаж буй “Хятад Монгол бүжгийн гуравдугаар уралдаан”-ны дөрөв дэх өдрийн тэмцээнд ҮДБ-ийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчид М.Мөнгөнцэцэгийн дэглэлт “Домог биелгээ” бүжгээр өрсөлдөж байна. Тус тэмцээн нь баг бүр сугалаа сугалах буюу өөрийн бэлдсэн аялгуунд бүжигчний уран чадвараа харуулж оноо цуглуулах журамтай аж. Сугалаа сугалах хувилбарыг манай улсын бүжигчин Ч.Сэсээрхүү сонгож оролцохоор болжээ. Тэмцээний шүүгчээр тус улсын мэргэжлийн бүжгийн есөн багш, ажиглагчаар 11 хүн ажиллаж байна. Манай уран бүтээлчид “Сугсраан донж”, “Аварга зээрд” зэрэг бүжгээр өрсөлдөнө.