logo
Жүжигчин Ш.Алтанцэцэг хошин урлагтаа эргэн ирлээ

Жүжигчин Ш.Алтанцэцэг хошин урлагтаа эргэн ирлээ

2012/09/11
Хошин урлагийн тайзнаа аманцар адтай хэмээх дүгнэлтийг үзэгчдээс хүртэж, Х-ТҮЦ хамтлагт шаггүй олон жил зүтгэсэн жүжигчин Ш. Алтанцэцэг жүжигчин Л.Дэмидбаатар, жүжигчин Аглуу, Дооёо нарыг урвуулан “Гэрэгэ” продакшныг байгуулан хэсэг үзсэн. Тухайн үед топ модель Пүрэвсүрэн хүртэл тус продакшн жүжигчин хийж явсан. Гэсэн ч нэг хоёр тоглолтын ард гараад тус хамтлаг тарж, Аглуу Х-ТҮЦ гэх төрхөмдөө буцаж, Дооёо ДОЗ энтертайнментаа байгуулж, Л.Дэмидбаатар багш болсон бол жүжигчин Ш.Алтанцэцэг эрүүл мэндийн шалтгаанаар хошин урлагаа орхисон гэгддэг. Гэсэн ч түүнийг бөөгийн онгод хүлээн авч удган болсноор уран бүтээлээсээ нэг мөсөн хөндийрсөн гэх мэдээлэл гараад байсан юм. Гэвч жүжигчин Ш.Алтанцэцэг уран бүтээлчийнхээ замд эргэн орж, хошин урлагтаа зүтгэхээр болжээ. Тэрээр “Мөрөөдлийн театр”-ын шинэ уран бүтээлийн нэгэн гоц дүрээр үзэгчидтэйгээ дахин уулзахаар бэлтгэлээ ид идэвхжүүлж байгаа гэнэ.
Э.Гэрэл  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш