“Номин талст”-ын залуус 15 насны төрсөн өдрийн баяраа тэмдэглэх гэж байгаа тухай мэдээлэл бараг жилийн өмнөөс гарч байгаа ч нэг л эрчээ авч өгөхгүй шинжтэй. Гитарчин Өөжгийг продюссероороо сонголоо гээд сүрхий зарлаж байсан ч тэрнээсээ хойш бас таг болсоор өөдийг хүрэв. Харин саяхнаас ганц нэг нэвтрүүлэгт үзэгдэж, Sweetmotion хамтлагийнхантай хамтарч дуулахаар болснооо дуулгаад байгаа юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө хуучны хит болж байсан “Бид” дуугаа шинэчлэн дуулж, монголдоо л гялгарт ордог урлагийхныг клипэндээ оролцуулжээ. Гэсэн ч шинэчилсэн хуучин уран бүтээлээс гадна цоо шинэ, соргог, сэтгэл татах уран бүтээл хэзээ гарахыг фенүүд нь хүлээсээр байгаагаа цахим хуудсуудаар илэрхийлэх болсон аж.
Ш.Булга
Ш.Булга