Ноён Quiza сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү улс төрд анхаарал хандуулж, урлагийн тоглолт, шинэ клипээр бус улс төрийн уулзалт, хурал зөвлөгөөнөөр цэнхэр дэлгэц, хэвлэлийн хуудсаар үзэгдэх болсон. Тэрээр АН-ын үнэнч фен төдийгүй “Нэг ардчилал” фракцийн гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайдын таалдаг гишүүн нь гэсэн. Тэрээр өнгөрсөн Бямба гарагт болсон Ерөнхий сайдын уламжлалт “Хаан жимс”-ний ургацын баярт оролцов. Амралтын өдөр болж буй ургацын баяр учраас даргаасаа авахуулаад цэргээ хүртэл энгийн, спортлог хувцасласан олон дунд тэрээр ганцаараа костюмаар зодоглосон нь содон бөгөөд албархаг харагдаж байв. Улс төрч цугласан л бол костюм өмсдөг гээд ойлгочихсон уу, уран бүтээлч байхдаа салахгүй өмсдөг чөлөөт хувцас нь энэ удаад яг тохирох байсныг тооцоолсонгүй юу ямар ч байсан ганцаараа ёсорхог имиж бүрдүүлэн очсон харагдана лээ.
Ш.Булга
Ш.Булга