Хvн амын дунд тvгээмэл тархаж, амь нас, ахуй амьдралыг нь ихээхэн сvйтгэж буй халдварт бус өвчин бол судас хатууралт бөгөөд энэ өвчний улмаас нас барах, тахир дутуу болох нь хорт хавдар, чихрийн шижин, халдварт өвчин, золгvй тохиолдол зэргийн нийлбэр дvнгээс ч дээгvvр байна.
Судас хатууралт нь том ба дунд зэргийн артерийн судасны хананд өөх, уураг, апопротейн, нийлмэл нvvрс-ус, цусны дvрст элементvvд, кальцын давс зэрэг шигдэн хуримтлагдаж нэвчин, тvvнийг шархлуулан гэмтээж, эцэст нь фиброз болгон уян хатан чанарыг нь алдагдуулж, судсыг нарийсгаж, цусны урсгалыг саатуулж, бөглөх, зvрх, тархи, бөөрөнд цусан хангамжийн дутагдал vvсгэн стенокарди, шигдээс, аритми, инсульт, цусны даралт их болгох, зvрх-судасны дутагдалд оруулах эсвэл vхэлд хvргэдэг өвчин юм. Энэ өвчний шалтгааныг олон арван жилийн туршид холестерины онолоор тайлбарлаж байсан боловч сvvлийн vеийн судалгаагаар энэ нь зөвхөн цусан дахь холестерины ихдэлттэй холбоогvй гэдэг нь нотлогдсоор байна. Гэхдээ холестерин, триглицерид цусанд ихдэх, чөлөөт ба холбоот холестерины харьцаа хямрах нь судас хатууралт vvсэхэд чухал vvрэгтэй. Судас хатууралтын өвчлөлийн илрэл нь ямар эрхтнийг тэжээдэг, аль судсанд хэр зэрэг өөрчлөлт орсон гэдгээр тодорхойлогдох бөгөөд эмгэг физиологи нь эд эрхтний ишеми /тархи, зvрх, бөөр г.м/ болгож, улмаар тэдгээрт тэжээлийн хямрал, хатингиршил, vхшил, сорвижилт болдогт оршино.
Ишеми нь тухайн эрхтний цусан хангамжинд очих цусны хэрэгцээт хэмжээ хvрэлцэхгvй байгаатай холбоотойгоор vvсдэг. Судас хатууралтын vед макро, микро тvвшинд цусны эргэлт өөрчлөгдөхийн хамт цусны физик, химийн шинж чанар өөрчлөгддөг. Ер нь уг өвчний гол илрэл нь цусны эргэлтийн өөрчлөлт, липидын хямрал, цусны реологийн өөрчлөлт бөгөөд эдгээр нь харилцан нэг нэгэндээ нөлөөлсөөр эцэст нь эд эрхтний цусан хангамжийн доройтол болж тухайн эрхний vйл ажиллагааг хямруулна.
Титэм судасны эмгэгийн vед зvрхний ишеми өвчин, тархины судас хатуурлын vед цусны эргэлтийн хямралын энцефалопати, цус харвалт, хөлийн судасны эмгэгийн vед чинэрэн доголох, чацархайн судасны хатууралтын vед хэвлийгээр хvчтэй өвдөх зэрэг шинж илэрдэг.
Судас хатууралтын эмчилгээний гол зорилго нь судсанд гарсан морфолог өөрчлөлтvvдийг арилгах явдал юм. Гэтэл судсанд гарсан өөхөн толбыг буцаан шимэгдvvлэх боломжтой боловч, нэгэнт vvссэн фиброз-блящкийг арилгах боломжгvй тул тэдгээрийг vvсгэхгvй байх эсвэл нэгэнт vvссэнийг нь томсгохгvй байлгах, хvндэрч гэмтэхээс хамгаалах, судасны ханын метаболизмыг сэргээх, цусны физик, химийн чанарыг хэвийн болгоход чиглэх ёстой. Судас хатуурах өвчний эмчилгээ дараах дөрвөн чиглэлээр хийгдэнэ: Үvнд:
1.Ерөнхий эрvvлжvvлэх арга хэмжээ:
-Хоолны дэглэм бариулж, биеийн жинг хэвийн байлгах
-Өөх-тос, нvvрс-усны солилцоог хэвийн болгох
-Өөрийн нь хир хэмжээнд тохируулсан байнгын дасгал, хөдөлгөөн хийлгэх
-Цус цэвэршvvлэх эмчилгээ хийж, цусны реологи шинжийг сайжруулж, цусан дахь холестерин, липидийн хэмжээг багасгах
-Сэтгэл санааг нь тайван байлгах -Тамхинаас бvрэн татгалзуулах.
2.Цусны липидыг тvвшинг бууруулах эм хэрэглэх:
Цусны өөхлөг чанарыг найдвартай бууруулдаг, гаж нөлөөгvй эм цөөн бөгөөд ихэвчлэн эдгээр эмvvд нь хэрэглэж буй vед липидийн тvвшинг бууруулаад дараа нь хурдан их болгож алддаг. Иймд эдгээр эмийг цусны липид их болсон vед л хэрэглэвэл зохино. Цусны липидийн тvвшинг бууруулдаг эмэнд клофибрат, никотины хvчил, холестерамин, бета-стостерин, диоспонин, полиспонин, цетамифен, архидин, неомицин сульфат зэрэг хамаарагдана.
3. Дезагрегант эмvvд хэрэглэх:
Цусны гемостаз, реологи чанарт vйлчлэх зорилгоор тромбоцитын агрегаци их байгаа vед дезагрегантууд болох аспирин, курантил, сульфинпиразон, пентоксифиллин /трентал/ хэрэглэнэ. Эдгээрийн тун хэмжээ, vргэлжлvvлэх хугацааг эмч өөрөө зохицуулна.
4. Судасны хананд нөлөөлөх зорилгоор ангининийг хэрэглэнэ. Vvнийг 1.5-2 жилийн туршид тасралтгvй ууна. Мэдээж дээх бүх эмчилгээг эмчийн заавар зөвлөгөө хяналтын доор хийгдэнэ.
Судас хатууралтаас анхдагч ба хоёрдогч урьдчилан сэргийлэлтээр хамгаална: Анхдагч урьдчилан сэргийлэлтийг ДЭМБ-аас дэвшvvлсэн саналаар хөдөлгөөний идэвхтэй байдлыг хангах, биеийн жинг нэмэгдvvлэхгvй байх, архи, тамхийг тэвчих, артерийн даралтыг хэвийн тvвшинд барих, цусны холестрины хэмжээг доод тvвшинд барих шаардлагатай.
Хоёрдогч урьдчилан сэргийлэлтийн хvрээнд эмчийн хяналтанд байнга байлгах, эмчилгээг тогтвортой барьж, vе vе идэвхжvvлэх, хоолны илчлэгийг бууруулах, Цусны реологи чанарт анхаарч, антитромбоцит байнга хэрэглэх
Липидийн хэт идэвхжлийг сааруулах антиоксидант байнга хэрэглэх хэрэгтэй юм.
Бэлтгэсэн Э.Гэрэл