logo
Зориулалтын автомашин, техник хэрэгсэлээр хангана гэв

Зориулалтын автомашин, техник хэрэгсэлээр хангана гэв

2012/09/12
Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги, Тусгай мэргэжлийн сургалтын төв, Авто бааз, Улсын нөөцийн зарим салбарын үйл ажиллагаа, ажил байдалтай өнөөдөр танилцлаа.
Мөн төсвийн хөрөнгө оруулалтаар олгож буй галын үндсэн албаны, ус тээвэрлэгч, шуурхай албаны зориулалттай 13 автомашиныг Аврах тусгай анги, Архангай, Булган, Говь-Алтай, Дорноговь, Ховд аймгийн Онцгой байдлын газар, хэлтэст гардуулав.
2012 онд Дорноговь аймагт гал унтраах анги шинээр байгуулагдаж байгаа бөгөөд“КАМАЗ” маркийн галын автомашинаар анх удаа хангагдаж байгаа юм. Цаашид ч бусад орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн шуурхай бэлэн байдлыг хангахад зориулж автомашин, техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа энэ үеэр Шадар сайд Д.Тэрбишдагва онцоллоо.
Д.Сувд 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш