АНУ болон Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн /МАГАТЭ/ зүгээс БНАСАУ-ыг хөнгөн усны реактор байгуулж буйтай холбогдуулан үндэслэлгүйгээр зэмлэн буруушаасан талаар Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлагийн тавьсан асуултад БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч дараахь хариултыг өглөө.
"Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн ерөнхий захирал саяхан тус агентлагийн захирлуудын зөвлөлийн хуралд зориулан бэлтгэсэн илтгэлдээ "БНАСАУ-д байгуулж буй хөнгөн усны реактор болон уран баяжуулах үйл ажиллагаа нь ноцтой түгшүүр төрүүлж байна" гэж тэмдэглэжээ.
АНУ-ын Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч үүнийг давтан дууриаж, хөнгөн усны реактор барихаа зогсоож, МАГАТЭ-гийн шалгалтыг нэвтрүүлэхийг БНАСАУ-аас шаардлаа.
МАГАТЭ нь БНАСАУ-ын эсрэг чиглэсэн АНУ-ын дайсагнагч бодлогыг аялдан дагалдаж Солонгосын хойг дахь цөмийн асуудлыг улам бүр хүндрүүлж байна.
Тус байгууллага цөмийн зэвсэгтэй бусад улсуудын цөмийн хөтөлбөрийн талаар түгшиж байгаа талаар огт үг дуугараагүй атлаа зөвхөн БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар түгшиж байгаагаа илэрхийлжээ. Энэ нь МАГАТЭ БНАСАУ-ын талаар алагчлан үзэх хандлага гаргаж буйг харуулж байна.
МАГАТЭ болон АНУ нь хуучин хэм хэмжээгээ баримтлан БНАСАУ цөмийн хөтөлбөрөө зөвхөн энхийн зорилгоор хэрэгжүүлж байсан тэр үеийнх шигээр одоо үүсээд буй нөхцөл байдлыг үнэлж дүгнэх ёсгүй.
АНУ-ын тасралтгүй явуулж буй дайсагнагч бодлогыг сөрөхийн тулд БНАСАУ хууль ёсны дагуу цөмийн зэвсэгтэй болсон. Тус улс өөрийн гэсэн хэм хэмжээг баримтлах бөгөөд энэ нь цөмийн зэвсэггүй улс орнуудад гол төлөв хэрэгждэг МАГАТЭ-гийн дүрэм, үйл ажиллагаанд огт хамаарахгүй юм.
МАГАТЭ болон АНУ нь үүссэн нөхцөл байдлыг зохистойгоор үнэлж хянуур болгоомжтой үйлдэл хийх хэрэгтэй."