Хойд Солонгосын зүүн хэсгийн Хамён мужид үер болжээ. Энэ улсын төрийн мэдлийн KCNA агентлагаас мэдээлснээр үерийн улмаас 800 орчим байшин барилга эвдэрч сүйдсэн байна. Түүнчлэн энэхүү байгалийн аюулын үеэр 200 орчим хүн амь үрэгджээ.
Өмнөд Солонгосын албаны хүмүүсийн мэдээлснээр Хойд Солонгост нүүрлэсэн ган гачиг, түүний дараах үерийн аюулаас болж энэ жил улаан буудайн тариалалтын 13 хувь нь сүйдэж магадгүй юм байна.
Умард Солонгост очиж ажилласан тусламжийн байгууллагын ажилтнууд тус улсад 1990-ээд онд нэг сая орчим хүний амийг авч одсон өлсгөлөн дахин нүүрлэж магадгүйг анхааруулсан юм. НҮБ-аас мэдээлснээр Умард Солонгосын 24 сая хүн амын бараг гуравны нэг нь үгээгүй ядуу амьдарч байна.
Умард Солонгос 1945 онд Японоос чөлөөлөгдсөний дараа Ким Ир Сен хүчирхэг, баян чинээлэг улсыг байгуулна хэмээн амлаж байжээ. Харин 70 жилийн дараа түүний ач хүү, их удирдагч Ким Чен Ун ард түмнээ тэжээж чадахгүй байна. Өмнөд Солонгосын тагнуулын албаныхны мэдээлснээр Хойд Солонгос өнгөрөгч дөрөвдүгээр сард пуужин хөөргөхөд ойролцоогоор 850 сая доллар зарцуулжээ. Энэ нь өлсгөлөнд нэрвэгдсэн хүн амын 80 орчим хувийг буюу 19 сая хүнийг бүтэн жил тэжээхэд хүрэлцэхүйц хэмжээний хөрөнгө ажээ.
Э.АМАР