Одоогоос хэдэн сарын өмнө Аргентинд нэгэн эмнэлгийн цогцос хадгалах газрын хөргөгчнөөс амьд хүүхэд олдож, багагүй шуугиан тарьсан билээ. Энэ ус уух хувьтай хүүхэд Фабиан Верон, Аналиа Боутет нарын отгон охин болон мэндэлсэн юм. Тэрээр одоо таван сартай бөгөөд түүнийг саяхан эмнэлгээс гаргасан байна.
Дөрөвдүгээр сарын гурванд хорвоод мэндэлсэн охин ердөө 800 грамм жинтэй байжээ. Эх нь түүнийг зургаан сар тээсний эцэст төрүүлсэн аж. Эцэг эх нь түүнийг "Miracle Baby" буюу "Гайхамшигт Хүүхэд" хэмээн нэрлэсэн байна. Учир нь Аргентины зүүн хойд хэсэгт орших Перрандогийн эмнэлгийн захирал Хосе Лиюз Мариниогийн хэлснээр бяцхан охиныг эхээсээ мэндэлсний дараа нярайн эмч нар үзсэн ч түүнийг амьд төрсөн гэдгийг нь батлах шинж тэмдэг огт илрээгүй ажээ. Тиймээс эмч нар түүнийг эндсэн гэж ойлгожээ. Гэхдээ охиныг хэсэг хугацаанд ажигласан байна. Улмаар түүнийг амьгүй төрсөн хэмээн зарлаж цогцсыг нь цогцос хадгалах газарт хүргэжээ.
Цогцос хадгалах газрын ажилтнууд охиныг жижиг модон авсанд хийж, хөргөгчинд байрлуулсан байна. Охины аав Фабиан Верон ярихдаа "Тэд дамнуургын дээр жижиг авсыг тавьсан байсан. Бид очоод авсыг нээсэн. Тэр үед хүүхдийн маань дээр цагаан бүтээлэг байгааг харсан. Эхнэр маань бяцхан гарыг нь барьсан. Дараа нь нүүрнээс нь бүтээлгийг нь авах яг тэр үед хүүхэд маань уйлж эхэлсэн" гэжээ.
Ийнхүү охиныг амьд гэдгийг нь мэдсэний дараа эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлсэн байна. Аргентины Эл-Чако мужийн эрүүл мэндийн албаны хүмүүсийн мэдээлснээр эмч нар охиныг амьгүй төрсөн гэж үзсэн учраас түүнийг цогцос хадгалах газрын хөргөгчинд 10 гаруй цагийн турш байлгажээ. Гэсэн ч охин амьд үлдсэн нь тун ховор тохиолдлуудын нэг болсон бөгөөд үүний учрыг тодорхой тайлбарлах хүн алга байна.
Эцэг эх нь охиндоо Люсми Лагрос буюу Испаниар гэрэл, гайхамшиг гэсэн утгатай нэр өгчээ. Охины ээж Аналиа Боутет өмнө нь дөрвөн удаа төрж байсан байна.
Э.АМАР