Азийн загварын төв хэмээгддэг Сингапурын загварын ертөнцөд аль хэдийн өөрийн гэсэн эрхэм байр суурь, стиль имижээрээ олонд танигдаж чадсан, түүгээр ч зогсохгүй дэлхийд Монголынхоо нэрийг өндөрт өргөж яваа гайхамшигт өвөрмөц төрхтэй бүсгүй гэхээр хүн бүрийн сэтгэлд Nora буюу Д.Оюунномин бууж байгаа бизээ. Монгол эмэгтэй “Chanel”, “Gucci”, “Kenzo”, “Maxmara” зэрэг нэр хүндтэй брэндүүдийн шинэ коллекцийн нүүр царай болон сурталчилгааны шоунд оролцсон нь Монголчууд бидний хувьд үнэхээр том амжилт, бахархал юм. Азийн загварын томоохон нэрд гарсан агентлагуудад загвар өмсөгчөөр ажилладаг чадварлаг загвар өмсөгчид тийм ч олон биш. Энэ удаагийн “Дугаарын зочин” буландаа Сингапурын “Diva Models” агентлагийн загвар өмсөгч Д.Оюунноминтой цахим сүлжээгээр дамжуулан ярилцсанаа хүргэе.
-Сайн байна уу танд өдрийн мэнд хүргэе.
Баярлалаа. Та бүхэнд ч бас энэ өдрийн мэндийг хүргэе!
-Сингапурын загварын агентлагтай та гэрээтэй ажилладаг. Сүүлийн үед ямар ажлын төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?
Миний ажил сонин содон шинэ зүйлээр өдөр бүр л буцалж байдаг сонирхолтой бөгөөд содон ажил юм. /инээв/ Яг одоогийн байдлаар Хонконгд гэрээтэй ажиллаж байгаа ч ажлын шаардлагаар эх орондоо түр ирлээ. Удахгүй энэ сарын 30-нд гэрээнийхээ дуусах хоног хүртэл ажиллана. Ажлын төлөвлөгөөний тухайд гэвэл би өнгөрсөн тавдугаар сард “Милан Агентлаг”-тай дахин 1 жилийн гэрээнд гарын үсэг зурсан. Тийм болохоор арван нэгдүгээр сард Милан явна. “Милан”-ы дараа “Нью Иорк” байх болов уу гэж найдаж байна. /инээв/
-Та Монголдоо ямар нэгэн загварын агентлагт харъяалагддаг уу?
Монголд одоохондоо харъяалагддаг агентлаг байхгүй. Жилдээ ганцхан удаа ирдэг болохоор тийм шаардлага нэг их гардаггүй юм аа. Өмнө нь дөнгөж загвар өмсөж эхлэж байх үедээ “Дизайнерууд холбоо”-нд харьяалагддаг байсан. Одоогоос олон жилийн өмнө 2000-2005 онд юмуу даа.
-Гадаадын загвар өмсөгчидтэй хамтарч шоу хийнэ гэсэн. Энэ тухайгаа сонирхуулаач?
Энэ тухай хэлэхэд арай жаахан эрт байна. Уучлаарай. Жаахан дэлгэрүүлэхэд манай томоохон кашмер компаниудын нэг нь удахгүй есдүгээр сарын эхээр Монголдоо шинэлэг арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа. Тэр ажлын хүрээнд гадаадаас цөөхөн тооны мэргэжлийн моделиуд ирж байгаа юм.
-Яг одоогоор ямар улсад ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
Яг төлөвлөсөн улсын тухайд Сингапур. Есдүгээр сарын дундуур Сингапурыг зорих байх.
-Монголын загвар өмсөгчид дэлхийн том тайзан дээр алхах боломж хэр зэрэг байдаг бол?
Боломжгүй зүйл гэж үгүй гэдэг үгтэй би санал нийлдэг. Гагцхүү өөрөөс л шалтгаална. 8 жилийн өмнө миний хувьд яг одоо миний амьдарч байгаа амьдрал хийж байгаа ажил, амжилт боломжгүй юм шиг байсан. Мэдээж хэцүүгүй зүйл гэж энэ ертөнцөд байхгүй. Тиймээс хийхийг хүссэн хийж буй зүйлээ үнэн сэтгэлээсээ хийсэн шиг хийх нь чухал. Үүнтэй адил манай моделиудад боломж бас амжилтууд маш ойрхон болсоор байна.
-Таны хувьд олон газраар явж загварын ажлаа амжуулдаг. Тухайн очсон улс болгоны онцлогт тааруулж ажиллах мэдээж хэрэг амар биш. Ажлынхаа онцлогийн талаар яриач. Хамгийн сайхан бас хэцүү нь юу байдаг вэ?
Миний амьдрал ер нь орчин үеийн бадарчин талдаа. Эхний үед цаг агаар хоол хүнс, орчин гээд хэцүү л санагддаг байсан. Одоо ч бараг анзаарахаа больж дээ. Одоо ер нь л бараг эсрэгээрээ. Нэг газар удаан амьдрахаараа хэцүү санагддаг болсон байна лээ. Гэхдээ энэ түр зуурынх л болов уу.
-Модель хүний хамгийн гол баримтлах зарчим юу байх ёстой вэ?
Модель хүн мэдрэмжтэй бас дайчин байх ёстой гэж би боддог.
-Таны хувьд хамгийн сайхан мартагдахааргүй тайз, хаана хэзээ байсан бэ?
Тайз бүхэн минь миний хувьд мартагдашгүй байсан. Оролцож байсан “Chanel”, “Hermes”-ийн шоунаас илүү залуу загвар зохион бүтээгчдийн шоу сонирхолтой санагддаг.
-Та эх орондоо удаан хугацааны дараа иржээ. Монголын залуус танд ямар харагдаж байна вэ? Өөрчлөгдсөн зүйл хэр их байна вэ?
Өөрчлөгдсөн зүйл мэдээж маш их. Манай улс чинь маш хурдтайгаар хөгжиж байгаа улсуудын нэг шүү дээ. Тэр утгаараа залуучууд маань ч бас маш соёлтой боловсон болж байгаа нь анзаарагдаж байгаа. Тэрнээс байшин барилгын хувьд ярилтгүй, бас би анзаардагч үгүй. Бий болох ёстой зүйл баригдаж бүтээгдэж байна л гэж боддог. Хамгийн чухал нь тэр бүхнийг бүтээн байгуулахад залуучууд бид хөгжиж, боловсрох нь чухал.
-Онцлоод асуухад бүсгүйчүүд маань хэрхэн өөрчлөгдсөн байна вэ?
Бүсгүйчүүдийн тухай ярих юм алга. Дэлхийн хаана ч явж байсан манай бүсгүйчүүд өнгө зүс, бие хаа, ухаан бодлын хувьд бусдаас ялгардаг. Би өөрөө эмэгтэй хүн. Монгол эмэгтэй хүн гэдгээрээ хаана ч явсан нүүр бардам харц дээгүүр явдаг. Бидний гадаад паспорт бусад оронтой харьцуулахад хүчирхэг биш ч гэсэн бидний түүх хүчирхэг, бидний өвөг дээдэс хүчирхэг, бидний ген хүчирхэг. Бид үүнийгээ үргэлж санаж явах ёстой гэж би бодож явдаг.
-Амралт чөлөөт цагаараа юу хийж өнгөрөөдөг вэ?
Чөлөөт цагаараа аялдаг. Ихэнхдээ ганцаараа. Би аялах маш их дуртай. Шинэ газар, шинэ ертөнц. Хүмүүс, байгаль, соёл, хоол хүнс, хөгжим. Ихэнх эмэгтэйчүүд мөнгөө үнэтэй гутал, цүнхэнд зарцуулдаг бол би аялалд зарцуулдаг. Хэрвээ хэн нэгэн нь намайг машин авах уу, эсвэл Африк явах уу гэж асуувал миний хувьд эргэлзэлгүй Африк гэж хариулна.
-Таныг их өвөрмөц төрхтэй гэдэг. Та өөрийгөө хэр царайлаг гэж боддог вэ?
Царайлаг гэдэг нь нэгэн бодлын өрөөсгөл ойлголт юм болов уу. Надад царайлаг үгүй нь чухал биш. Үнэхээр хөөрхөн хирнээ царайлаг харагддаггүй хүмүүс зөндөө байдаг. Мөн тийм ч хөөрхөн биш хирнээ цаанаа л нэг царайлаг аятайхан царайтай хүмүүс ч байдаг. Миний бодлоор энэ бүгд дотор сэтгэлийнх. Ямар ч муухай царайтай хүн инээгээд явж байвал сайхан харагддаг шиг миний хувьд би хүссэн залуугаа өөрийн болгож чадна гэж боддог шүү. /инээв/
-Танд баярлалаа.
Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье.