Хужаа унаа Монголд оруулж ирж хөлжсөн БНХАУ-ын Төв телевизийн фото сэтгүүлч Вэй Хун Ванг олон тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргээр УМБГ-т шалгаж байгаа талаар бид мэдээлсэн.
Эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгт Вэй Хун Вангаас гадна Монгол Улсын иргэн Э, У, Э, “Хун Лиан” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Хятадын иргэн Хан Рун Пин, мөн компанийн худалдагч Монгол Улсын иргэн З, борлуулалтын менежер Я нарыг холбогдуулан шалгаж байгаа аж. Учир нь “Хун Лиан” ХХК-ийн эзэн Вэй Хун Ван нь татвараас зугтахын тулд иргэн Э, У, Э нарын нэр дээр мотоциклыг бөөнөөр нь оруулж ирдэг байжээ.Харин бусад нь Вэй Хун Вангийн хууль бус үйлдлийг мэдсээр байж нуун дарагдуулсан гэсэн үндэслэлээр хэрэгт татсан байна. Одоогийн байдлаар “Хун Лиан” ХХК-ийн эзэн Вэй Хун Ванд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд буй.
Түүний хувьд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн мотоциклыг Монгол Улс руу оруулж ирдэг бизнесийн сүлжээг атгасан нэгэн. Түүний Монгол руу ачуулсан мотоциклыг “Хун Лиан” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Хан Рун Пин нарын хүмүүс тосч авч, хөдөө орон нутаг руу тараадаг байжээ. Мөн хөдөө орон нутагт борлуулдаг тусгай ченж хүртэл байдаг. Өөрөөр хэлбэл, орон нутагт салбартай байж болзошгүй юм. Одоогоор Архангай, Баянхонгор аймгуудад Вэй Хун Вангийн оруулж ирсэн хужаа унааг зарж борлуулдаг ченжүүдийг нь илрүүлээд байгаа аж.
Хамгийн гол нь, олон тэрбум төгрөгтэй холбоотой энэ хэрэгт хил, гаалийн ажилтнууд ч холбогдоод байгаа юм. Тиймээс Вэй Хун Ван татвараас зайлсхийсэн нь тогтоогдож, асуудал хүндэрвэл түүнийг татвараас бултуулахад гар бие оролцож байсан хил, гаалийн ажилтнууд ч хэрэгт татагдах магадлалтай болжээ.
2004 онд байгуулагдсан “Хун Лиан” ХХК мотоцикл оруулж ирэх ажлаа 2006 оноос эрчимжүүлсэн байдаг. Ингэхээр 2006-2012 оны хооронд 10 тэрбум төгрөгийн үнэ бүхий 30 мянган ширхэг мотоциклыг Монголд худалдаалсан байна. Гэхдээ энэ бол нэг мотоциклыг ердөө 600-650 мянган төгрөгөөр тооцсон гаалийн үнэлгээ. Харин хужаа унааны Монголд зарагдаж байгаа үнэ нь 1-1.1 сая төгрөг. Ингэхээр “Хун Лиан” ХХК-ийн эзэн Вэй Хун Ван зургаан жилийн дотор дунджаар 30 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, Монгол Улсаас асар их хэмжээний хөрөнгө босгосон байж таарах нь. Иймээс энэ хугацаанд асар их хэмжээний ашиг олсон Вэй Хун Ван манай улсад хэдэн төгрөгийн татвар төлөх ёстой байсныг тогтоохоор цагдаа нар шалгаж байна.
Бид энэ хэргийн талаар үргэлжлүүлэн мэдээлэх болно.