Их, дээд сургуулийн төлбөр инфляцийн шалтгаан болжээ гэх мэдээлэл гарлаа. Үүнээс харахад Монголд инфляцийг өөд татагч хүчин зүйл дэндүү олон болсон бөгөөд олонх нь засаг захиргаагүй худалдаачдын санаагаараа зохиосон үнэ ханшаас үүдэлтэй. Монголбанкны хамгийн сүүлд гаргасан тайлангаас үзэхэд инфляци гэгчид дарлуулсан бараа, бүтээгдэхүүнүүдээс хүнс, хоол нэгдүгээрт жагсчээ.
Өөрөөр хэлбэл, ганцхан сарын дотор хүнсний барааны үнийн индекс 94.3 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь 8-9 дүгээр сарын дотор бий болсон сөрөг үзүүлэлт юм. Буруутан нь хичээлийн шинэ жил бололтой.
Хүүхдээ сургуульд нь явуулах гэсэн эцэг, эхчүүд халаасаа гүвэн, эцсийн сохор зоосоо шавхаж, болохгүй бол өр тавин мөнгө олдог. Энэ нь сургалтын төлбөр, байрны хөлсөнд зарцуулагдахаас гадна бэлэн хувцасны дэлгүүр, баар, паабуудын ашиг болдог гэхэд болно. Түүнээс гадна малчид хэдэн үхэр, хонио зарж, оюутны мөнгө бэлдэж эхлэхэд ченжүүд үүн дээр чадмаг тоглож, махны үнийг өсгөдөг нь нууц биш. Яг үнэндээ малчдаас хонь хэд вэ гэж асуухад “Сайн шүдлэн 65 мянга” гэж байсан. Харин ченжүүд 65 мянгыг 150 мянга болгодог шидтэй.
Өчигдрийн байдлаар нийслэлд кг үхрийн мах 7500-8600 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол хонины мах 6800-7200, ямааных 5300-5800, адууных 6000 төгрөг болсон байв. Хаврын хэт хөөрөгдлийг бодвол овоо дөнгүүр ханш мэт боловч 14 хоногийн дотор 500-1000 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Одоо махны үнэ буурах нь эргэлзээтэй. Хүйтний эрч чангарах тусам хэдэн төгрөгөөр өссөөр цагаан сараар нийслэлчүүд кг махыг 15 мянган төгрөгөөр авч байвал гайхах хүн гарахгүй л болов уу.
Гурил, будааны үнэ ч ялгаагүй. Зарим бараа, бүтээгдэхүүний гаалийн онцгой татварыг өсгөсөн сургаар хүнсний зах, дэлгүүрүүд гурилын үнийг 100 орчим төгрөгөөр нэмсэн байх юм. Үүнээс болж талхны үнэ өснө. Монголчууд талхны үнэтэй бүхий л амьдралаараа холбоотой болохоор сүйхээтэй нэгэн нь үүгээр далимдуулж ашиг олох гэж оролдох нь тодорхой.
Саяхан л гэхэд “Атар-Өргөө” компани “амьсгалдаг” уутанд талх хийж байгаа учраас гэх тайлбартайгаар дугуй талхны үнийг өсгөх гэж оролдсон. Гор нь одоо ч арилаагүй энэ дуулианы уршгаар талх, нарийн боов үйлдвэрлэдэг жижиг аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнийнхээ үнийг нэмсэн.
Тэр ч бүү хэл энэ хэл ам нийслэлээс хальж, өдгөө эрдэнэтчүүд ганц талхыг /ууталж, савлаагүй, дөрвөлжин талх/ 860 төгрөгөөр авч байгаа аж. Шалтгааныг асуувал хотынхон ханшаа өсгөөд байхад бид яагаад болдоггүй юм гэж байна билээ.
Эндээс харахад монголчуудыг ганц бензиний биш талх, махны үнэ хүртэл дээрэлхэн, дарлах болжээ.