logo
Таргалалтыг зогсоовол дэлхийд дахиад нэг тэрбум хүн амьдрах боломжтой

Таргалалтыг зогсоовол дэлхийд дахиад нэг тэрбум хүн амьдрах боломжтой

2012/09/13
“Тайны” сэтгүүлийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Дэлхийн хүн ам өсөх нь экологийн сүйрэлд хүргэж, гэмт хэргийн гаралтыг нэмэг­дүүлэн, өлсгөлөн, ядуурал авч ирнэ гэж хүмүүс үздэг. Яагаад гэвэл хүн амын өсөлт ихэнх­дээ ядуу орнуудад явагддаг аж.
Үүнээс гадна дэлхийн хүн амын 70 хувь нь нийт газар нутгийн ердөө долоон хувьд суурьшсан. Тухайлбал, Москва хотод нэг км.кв талбайд 13 мянган хүн амьдарч байхад Канадад ийм газарт бараг хүнгүй байх нь элбэг. Энэ мэтчилэн эх газар дээр хүмүүсийг тэгш хуваарилах нь хамгийн чу­хал асуудлын нэг болоод байна.
Хятад улс  хүн ам хамгийн шигүү суурьшсан орон. Үүний араас Энэтхэг, АНУ яваа аж. Хятадын Засгийн газар ирээдүйгээ бодон, хүн ам хэт нэмэгдэхтэй аль эртнээс тэмцсэн. Гэтэл Нигери, Энэтхэг зэрэг орнууд энэ тал дээр ямар ч ажил хийхгүй байна. НҮБ-ын урьдчилсан таамгаас үзэхэд Энэтхэг улс тун удахгүй хүн амынхаа тоогоор дэлхийн “аварга” болно. Энэтхэгчүүд 50 жилийн дараа 1.5 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
Эрдэмтдийн баталж буйгаар дэлхийн хүн амын тоо 12 тэрбумд хүрэхэд л эко систем бүхэлдээ алдагдан, дэлхий дахинд гамшиг нүүрлэж, хүмүүс өлсөж, цангаж үхэх аюултай гэнэ.

Хөгжингүй орнуудын мөхөл

Ядуу орнуудын хүн ам хурдтай өсч байхад хөгжил-тэй орнууд мөхөлтэйгөө тэмцсээр байна. Үүнтэй холбоотойгоор өрнөдийн зарим улс Засгийн газрынхаа түвшинд хүн амаа нэмэгдүүлэх бодлого баримталдаг. Тухайлбал, Франц улс шинээр төрсөн хүүхдүүдэд 10 мянган ам.доллар олгодог. Энэхүү “Урамшууллын хит парад”-ыг Италийн Лавиано хэмээх жижигхэн хот тэргүүлдэг байна. Дөнгөж 2000 хүн амтай тус хот шинээр мэндэлсэн хүүхдүүддээ 13 мянган ам.доллар өгдөг аж. 

Дэлхий хэдэн хүнийг даах чадвартай вэ

Зарчмын хувьд манай гараг одоо байгаагаасаа олон хүнийг даах чадвартай. Гэвч дэлхийн “тэсвэр тэв­чээр”-т хязгаар гэж бий. Гэхдээ энэ нь хүн амын амьд­ралын хэв маяг, хувь хүн бүрээс шалтгаална.
Хүн амын хэт өсөлт тэр­тээ 17 дугаар зуунаас л эрдэмтэн, судлаачдын сэт­гэлийг түгшээж байжээ. Энэ сэдвээр цөөнгүй эрдэм шин­жилгээний ажил хийгдсэн бөгөөд маргаан одоо ч гэсэн үргэлжилсээр байна.
Германы Дэлхийн хүн амын сангийн тооцоолсноор манай гарагийн хүн ам нэг минутад 155-аар нэмэгддэг бөгөөд нэг жилийн дотор Германы хүн амтай тэн­цэхүйц хэмжээнд хүрч өсдөг аж.
Энэ бүхнийг дэлхий ертөнц дааж чадах болов уу. Эр­дэмтэн Клаус Ляйзингер “Хэрвээ байгалийн нөөцийг АНУ-ын иргэд шиг ашиг­ла­­даг бол экологийн тэв­чээрийн хязгаар аль эрт ал­­дарч дуусах байсан. Харин хүмүүс Бразилын ин­­диан­чууд шиг амьдарвал манай гараг дээр 30 тэрбум хүн байсан ч айх явдалгүй” гэж бичжээ.
Перугийн иргэн Цезарь Марчетти “Өсөн нэмэгдэх хяз­гаар” хэмээх бүтээлдээ манай гарагийн тэвчээрийн дээд цэг нь нэг их наяд хүн гэж тэмдэглэсэн байна.
Харин хамгийн бодитой тоог экологич Матис Вакернагель гаргасан байх магадлалтай. Тэрбээр 1990-ээд оны дундуур “Экологийн мөр” хэмээх бүтээлдээ дэлхий дээр ямар ч асуудалгүй амьдрах хүмүүсийн тоог гаргажээ. Түүнийхээр бол манай гарагийн амьдарч болох есөн тэрбум га газар нутагт зургаан тэрбум шахам хүн байхад хангалттай гэнэ. Тэгэхээр нэг хүнд 1.5 га газар ногдоно гэсэн үг юм.

Эмэгтэйчүүд буруутай
Эндээс үзвэл дэлхийн хүн ам аль хэдийнэ хэтэрсэн болж таарч байна. Үүний нөлөө нь ч мэдэгдэж байгаа билээ. Тиймээс хүн амаа багас­гах асуудалд анхаарах ёстой гэж судлаачид тэм­дэглэж байна. Ер нь хүн амын өсөлтөд гэр бүлээ төлөвлөж чаддаггүй эмэг­тэйчүүд буруутай гэж зарим нь үзжээ. Тэдний тооцоолсноор жилд 210 мянган эмэгтэй хүсээгүй хүүхэд төрүүлдэг гэнэ. 

Таргалалт ч нөлөөтэй

Эрдэмтэд дэлхийн нийт хүн амыг жинлэж үзжээ. Тэдний судалгаагаар таргалалт нь тодорхой нэг хүнд бус, манай гарагт ч хортой болох нь тогтоогдсон байна. “Ховдоглох их хүсэл нь экологийн сүйрэл, бусад гамшигт хүргэдэг” хэмээн эрдэмтэд сэтгэл түгшиж байна.
Судлаачид “Манай гарагт хүмүүс хэтэрхий хүнд санагдах болсон” гэж мэдэгдэж байна. Тэдний тооцоолсноор хүүхдүүдийг оролцуулахгүйгээр нийт насанд хүрэгсдийн жин 287 сая тонн болжээ. Үүнээс 15 сая тонн нь илүүдэл жинтэй, дөрвөн сая тонн нь хэт таргалалттай хүмүүсийн жин аж.
Хамгийн сонирхолтой нь манай гарагийн хамгийн их хүн амтай (нийт хүн амын 61 хувь) Ази тивд нийт тарган хүний ердөө 13 хувь нь амьдардаг. Харин АНУ зэрэг томоохон гүрнүүдийн хүн амын таргалалт “Дэлхийн өөхлөлт”-өд буруутай гэнэ. Хэрвээ хүн бүрийн жин 70-80 кг-аас хэтрэхгүй байвал дэлхий дээр дахиад нэг тэрбум хүн нэмэгдэх боломж бүрдэнэ гэж эрдэмтэд тэмдэглэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш