Америкийн тэнгисийн хүчнийхэн "Big Dog" нэртэй роботыг туршсан байна. Дөрвөн хөлт роботыг дайны талбарт ашиглах боломжтой эсэхийг судлах зорилгоор энэ туршилтыг явуулжээ. Зохион бүтээгчдийнх нь хэлж байгаагаар Биг Дог роботын ирээдүй гэрэлтэй харагдаж байна. Массачуссетс мужид үйл ажиллагаагаа явуулдаг Бостон Дайнамикс компанийн инженерүүдийн бүтээсэн энэ робот цэргүүдийг даган ямар ч бартаа саадтай замд явах хүчин чадалтай.
Роботод нэг удаа түлш хийснээр 180 кг хүртэлх жинтэй ачаа бараа, багаж хэрэгслийг 32 км зайд тээвэрлэнэ. Робот компьютерийн програмын тусламжтайгаар өмнөх роботоо даган явдаг. Эсвэл GPS буюу байрлал тогтоох систем болон бусад мэдрэгч ашиглан өгөгдсөн байрлалд хүрч очно.
"Big Dog" робот цэргүүдийн туслахын үүргийг ч гүйцэтгэж чаддаг гэнэ. Цэргүүд үүрэг гүйцэтгэж байх явцдаа радио холбоо болон бусад төхөөрөмжөө роботоос цэнэглэх боломжтой. Энэ роботыг цаашид ч улам боловсронгуй болгох бөгөөд хоёр жилийн хугацаанд турших юм байна. Ийнхүү яваандаа энэхүү роботыг цэргийн сургуулилтын үеэр ашигладаг болох юм. Зохион бүтээгчдийнх нь хэлж байгаагаар "Big Dog" Роботыг цаашид боловсронгуй болгосноор хүний тушаалыг биелүүлэх чадвартай болох юм байна.
Э.АМАР