Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунтай салбарын асуудал болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн талаар цөөн хором ярилцлаа.
-Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн төслийг байнгын хороодоор яаравчлан хэлэлцэж байна. ИЗНН-ын “Амьдрал” мөрийн хөтөлбөрөөс хичнээн хувь нь Засгийн газрын ирэх дөрвөн жилийн ажлын “төлөвлөгөөнд” тусгагдсан бэ?
-Өөрсдийн боловсруулсан мөрийн хөтөлбөрийн заалтуудаас 50-аас доошгүй хувийг нь ямар нэгэн хэлбэрээр оруулсан. Байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийн бодлогын үндэс суурийг нь тавих асуудал нэлээд түлхүү орсон. Ногоон хөгжил гэж юуг хэлээд байна вэ гэхээр мэдээж, улс орон хөгжиж, эдийн засаг нь өсөх учиртай. Ажлын байр бий болж, хүмүүсийн орлого нэмэгдэж, үйлдвэрлэл бий болох ёстой. Гэхдээ эдийн засгийн өсөлт, үйлдвэржилтэд ямар нэгэн байдлаар байгаль орчинд аль болох ээлтэй, байгаль түүнийг дааж, шингээж чадах, эрчим хүчний хэмнэлттэй, дэлхийн дахин санаа зовниж буй нүүрсхүчлийн хий ялгарал, агаар ус, байгаль орчны бохирдол багатай ийм л бодлогыг зэрэгцүүлэн явуулах санаа юм. Эхлээд үйлдвэрлэлээ босгож, хөгжөөдөхье, нэг хэсэг хүмүүсийг ажлын байртай, орлоготой болгоодохьё дараа нь байгаль орчноо нөхөн сэргээж, хамгаалах биш зэрэгцүүлэн цогцоор нь явуулах. Өөрөөр хэлбэл, байгаль орчин, нийгэм, эдийн засаг цогцоороо хөгжүүлэх санаа. Энэ чиглэлийн нэлээд хэдэн асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. ИЗНН-ын хувьд бизнесийн орчинг ээлтэй болгох, хүнд суртал, замбараагүй олгогдсон лиценз, зөвшөөрлийг багасгах тал дээр тодорхой саналуудыг мөрийн хөтөлбөртөө оруулсан байсан. Энэ чиглэлийн саналууд АН-ын мөрийн хөтөлбөрт ч тусгагдсан юм билээ. Иймээс шинэчлэлийн мөрийн хөтөлбөрт энэ чиглэлээр нэлээд зүйл оруулсан. Аль болох авлигыг бууруулж, сайн засаглалыг бэхжүүлэх тал дээр тодорхой асуудлууд ч тусгагдсан. Мөн энэ чиглэлээр Хууль зүйн яамнаас ирүүлсэн саналууд ч оруулсан байна билээ.
-ИЗНН-ын мөрийн хөтөлбөрт бүрт хавгайрсан халамжийг халж, зорилтот хэсэг рүү нь чиглүүлэх бодлого тусгагддаг. Энэ талаар хэр туссан бол?
-Нийгмийн халамжтай холбоотой хавтгайрсан халамжийг зогсоож, зорилтот хэсэг рүү чиглүүлэх тухай нийгмийн халамжийн гол заалтууд бий. Энэ талаар бас нэлээд тусгаж өгсөн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой дэд хөтөлбөр боловсруулсан байсан. Энэ Засгийн газрын бүтэц дотор С.Эрдэнэ сайдын даргалж байгаа Хүн ам, нийгмийн хамгаалалын яамны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан хэлтэс шинээр бий болсон. Урьд нь ийм төрийн нэгж байгаагүй. Тэгэхээр ямар ч байсан хариуцсан нэгж, хэлтэстэй болсон нь шинэчлэл. Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг халамж, группийн хүрээнд л авч үздэг. Харин одоо боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, дэд бүтэц гэхчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг цогцоор нь бүхий л талаас нь авч үзэх хэлтэстэй болж байгаа нь дэвшилт. Энэ талаар ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан.
-Таны ярианаас ИЗНН Засгийн газрын мөрийн хөтөлбөрт сэтгэл хангалуун байгаа гэж ойлгож болох уу?
-Ямар ч байсан нэлээд олон заалтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгуулж чадсандаа баяртай байна. Гол нь энэ бүхнийг хэрэгжүүлэх нь л чухал.
-Гэвч Засгийн газар танхимаараа хэлэлцэн, боловсруулж оруулж ирсэн гэх мөрийн хөтөлбөрт асуудлыг шийдвэрлэх арга зам, гарах үр дүн нь тодорхойгүй байгаа талаар гишүүд шүүмжилж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Эхлээд Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө гардаг. Дараа нь Засгийн газрын арга хэмжээний төлөвлөгөө гэж жил бүр гардаг юм. Тэрхүү арга хэмжээний төлөвлөгөөнд илүү тодорхой байдлаар ямар арга замаар, хэдэн төгрөгөөр, ямар үр дүнд хүрэх нь задарч буудаг. Тэгэхээр арга хэмжээний төлөвлөгөө үүнийг дагаж гарна гэж ойлгох хэрэгтэй.
-Салбарын ажлаа хариуцаж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд ямар ажил амжуулав. Ер нь байгаль орчны чиглэлээр ямар бодлого, зарчим баримталж ажиллахаар төлөвлөөд байна вэ?
-Ямартай ч яам эхлээд бүтцийн өөрчлөлтөө хийж дууслаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яам өмнө нь чиглэлийн яам байсан бол өнөөдөр ерөнхий чиг үүргийн гэж статус нь дээшилж Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болсон. Ингэснээр ногоон хөгжлийн бодлогыг бусад чиглэлийн яам, салбаруудын суурь болгох учиртай. Өөрөөр хэлбэл, барилга хот байгуулалт, уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбаруудын бодлого шийдвэрт цэвэр технологи, байгаль орчноо сэргээх, эко системийг аль болох эвдэхгүй байх гэхчлэн асуудлуудыг өндөр шатанд тавьж буй юм. Ер нь яамдуудаас ирүүлсэн санал заавал ерөнхий чиг үүргээрээ дамжиж санал бодол нь хянагддаг. Тэгэхээр ерөнхий чиг үүрэг нь их чухал юм. Юун түрүүнд ногоон хөгжлийг залуучуудын боловсрол болгох хэрэгтэй. Энэ чиглэлээр боловсруулах асуудлыг нэлээд хүчтэй тавина.
-Хууль эрх зүйн орчин хэр таатай байна вэ. Байгаль орчны чиглэлээр олон хууль тогтоомж баталж, хуулийн давхардлыг арилгах чиглэлээр өмнө парламент нэлээд ажилласан байх аа?
-Өмнөх УИХ-ын хаврын чуулганы хуралдаанаар байгаль орчинтой холбоотой олон хуулийг баталж, энэ чиглэлийн хууль цэгцэрсэн гэж хэлж болно. Хуулиудын давхардлыг арилгаж, байгаль орчноо хамгаалахтай холбоотой стандартууд өндөр тавигдсан. Гол нь хуулийг хэрэгжүүлэх чухал үүрэг ногдож буй юм. Өөрөөр хэлбэл, гэрийн даалгавар сайн хийгдэж, хууль эрх зүйн орчин нь ч сайн бүрдсэн. Ус, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлттэй холбоотой асуудлууд хуульд сайн тусгагдсан. Одоо хэрэгжүүлэх нь л чухал.
-Гэвч энэ салбарын эрдэмтэн, судлаачид шүдгүй яам гэж тодотгох нь бий?
-Ний нуугүй хэлэхэд Байгаль орчны яамыг шүдгүй яам гэж зарим хүн хэлдэг. Учир нь байгаль хамгаалах тэр бодлого байгаа хэрнээ хяналт нь Байгаль орчны яаманд байдаггүй. Тухайлбал, нөхөн сэргээлт олигтой хийгдээгүй бол түүнийг хянах, тэр үйлдвэрлэлийг зогсоох эрх нь яаманд байхгүй. Энэ эрх нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байх жишээтэй. Тэгэхээр энэхүү хяналтын үүргийг яам өөртөө авах нь чухал юм. Салангад байхаар уялдаа холбоо багатай, хэрэгжилт нь тааруу байдаг. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч гэсэн Мэргэжлийн хяналтын байгууллагын тогтолцоог шинэчлэх заалт орсон. Тэр хүрээнд гол гол хяналт буюу байгаль орчны хяналтыг яаманд нь ирүүлэх нь зүйтэй талаар санал оруулж байгаа. Тэгвэл хяналт нь бодлоготойгоо илүү уялдах юм. Хуулиудаа олигтойхон хэрэгжүүлэхийн тулд яригдаад байгаа олон асуудал ч цэгцрэх боломжтой.
-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг батлахдаа зарим агентлагийг татан буулгасан. Тухайлбал, Ойн газар, усны газрыг татан буулгаж, яаманд нэгтгэсэн. Энэ нь хэр зөв шийдвэр вэ?
-Ойн газар, Усны газар байсныг татан буулгаж, яаман дотроо бодлогын хэрэгжилтийн газар болгосон. Татан буугдлаа гээд ач холбогдол нь буурч байгаа юм биш. Бодлого нь нэг газраа төвлөрч, агентлагуудын хэрэгжүүлж байсан аж ахуйн ажлууд тухайлбал, усны хайгуул судалгааны ажил, ойжуулах, хортон шавьжаас хамгаалах гэхчлэн ажлуудыг төсөвт үйлдвэрлэлийн газрууд байгуулагдаж, тийшээ шилжих юм. Ингэхээр ажлын хуваарилалт илүү ойлгомжтой, цэгцтэй болно. Яаман дээр бодлого байна. Аж ахуйн ажлыг яам хийхгүй. Улсын үйлдвэрийн буюу төсөвт газрууд хийнэ гэсэн үг.
-Энэ салбарын сайд нар ажлаа аваад хамгийн түрүүнд модны хулгайчидтай тэмцэж эхэлдэг. Гэвч гарсан үр дүн нь тийм ч сайн биш. Тэгэхээр энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Хамтын хүчин зүтгэл чухал юм билээ. Яам, хэрэгжилт тавьдаг мэргэжлийн хяналт, цагдаа тэр дундаа байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан, мөн ойн хамгаалагч, ойн цагдаа, орон нутаг хариуцаж байгаа байцаагчтай хамтын хүчээр энэ ажлыг эрчимжүүлэх ёстой. Энэ тал дээр тусгай арга хэмжээ авна гэж бодож байгаа. Цаашид хатуу арга хэмжээ авч ажиллана. Гэхдээ энэ яам гэхээсээ илүүтэй дээрх олон байгууллага оролцож, хамтын хүчээр шийдвэрлэх нь чухал.
-Урт нэртэй хуулийн хэрэгжилтийн талаар өмнөх парламентын гишүүд асуудал тавьж байсан. Энэ хуулийг хэрэгжүүлэхээсээ илүүтэй өөрчлөх тухай ч хөндөгдсөн. Тэгэхээр салбарын сайд энэхүү хуулийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Хуулийн хэрэгжилтэд Байгаль орчны яамны зүгээс хийх ёстой зүйлээ хийчихсэн. Тухайлбал, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хүрээнд хилийн заагийг нь тогтоочихсон, тэрхүү заагт хамаарах лицензүүдийн жагсаалтыг гаргачихсан. Улмаар тухайн оны зургадугаар сард нь Засгийн газрын хуралдаанаас тогтоол гаргаж, эхний ээлжинд алтны ордуудын жагсаалтыг гаргасан юм билээ. Дараагийн удаад бусад ашигт малтмалын жагсаалтыг ч гаргана. Мөн энэ хууль дээр нөхөн төлбөрийн асуудал хөндөгддөг. Өөрөөр хэлбэл, тэрхүү заагт хамаарах газар бизнесийн үйл ажиллагаа явуулж байтал хууль батлагдаж, үйл ажиллагаа нь зогссон тул нөхөн төлбөрийг тухай байгууллагуудад өгнө гэсэн заалт бий. Гэхдээ энэ бол манай яамны асуудал биш. Сангийн яам, Засгийн газрын асуудал. Товчхондоо, манай яамны зүгээс хийх ёстой гэрийн даалгавар хийгдчихсэн. Гэхдээ хэрэгжүүлтэд бид хатуу анхаарч ажиллана.
-Усны үнийн асуудал сүүлийн үед эрчимтэй хөндөгдөх боллоо. Уул уурхайд ашиглаж байгаа гэхээсээ илүүтэй хэрэглээний үнийн усыг хэрхэн зохицуулах вэ гэхчлэн?
-Д.Цогтбаатар сайдын үед гэр хорооллын усны үнийг буулгасан юм билээ. Энэ чиглэлээр хийх зүйл бий.
-Төсвийн тодотгол хэлэлцэж байна. Төсвийг танаж байгаатай холбоотой нэлээд маргаан дэгдэж буй. Танай салбарын яамнаас танагдсан зүйл хэр байгаа вэ?
-Төсвийн тодотголд нэмж суулгахаасаа илүү хасах зарчим баримталж байгаа. Учир нь төлөвлөж байснаас хамаагүй бага орлого орж ирсэн. Төсөв ч хүндхэн байна. Байгаль орчин бол өөрөө их чухал салбар учраас олон зүйл хасагдаагүй. Мэдээж, тодорхой хэдэн асуудал хасагдсан. Гэхдээ үүнийг ирэх жилийн төсөвт шилжүүлэн суулгах боломжтой.
Л.НИНЖСЭМЖИД
Эх сурвалж: "Нийгмийн толь"