Монгол Улс болон Оросын Холбооны улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу хоёр улсын иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах сургуулилтыг Хөвсгөл аймгийн Хатгалд энэ сарын 05-08-ны хооронд зохион байгууллаа.
Уг сургуулилтад Монголын талаас Зам, тээврийн яам, Иргэний нисэхийн ерөнхий газар, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн, харъяатын асуудал эрхлэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болоод Монголын агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөл зэрэг албан байгууллагууд хамтран оролцсон байна. Оросын талаас Иргэний нисэхийн агаарын тээврийн холбооны агентлаг, Баруун Сибирийн агаарын тээврийн газар, Сибирийн нисэх-сансрын ЭХАТ төв, Аэрогео авиакомпани болон “ПОИСК” программыг зохиосон "Паллада" байгууллага оролцсон бөгөөд Монгол Улсад зохион байгуулсан нисэхийн эрэн, хайх авран туслах сургуулилтыг үзэж танилцахаар БНХАУ-ын Иргэний нисэхийн аюлгүй байдлын албаны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.
Сургуулилтад оролцсон байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны талаарх танилцуулга хийж, шинээр нэвтрүүлэн ашиглаж буй техник хэрэгслүүдээ үзүүлэн харилцан туршлага солилцжээ. Хоёр улсын хамтарсан сургуулилт нь Монгол Улсын иргэний нисэхийн тухай хуулийн 29-р зүйл, Агаарын хөлгийн осол сүйрлийн үед ажиллах журам, Иргэний нисэхийн дүрэм-138 ЭХАТ үйл ажиллагаа, Аэронавигацийн үйлчилгээний газрын харъяа алба, салбаруудын онцгой байдлын үед мэдээлэл дамжуулах журмыг баримтлан эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны явцад дохио тэмдгүүдийг ашиглан гүйцэтгэсэн аж. Монгол Улс болон Оросын холбооны улсын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны албадуудын хамтарсан сургуулилт хамтын ажиллагааны цар хүрээг тэлсэн, олон улсын иргэний нисэхийн байгуулагаас тавигддаг зөвлөмж, шаардлагын хүрээнд явагдаж байгаа үйл ажиллагаа гэж хоёр талын албаны хүмүүс онцоллоо. Мөн хоёр улсын найрамдал хамтын ажиллагааг бэхжүүлсэн, бие биенээсээ суралцсан, аль аль талаасаа өндөр ач холбогдол өгч ажилласан үр дүнтэй сургуулилт болж өндөрлөлөө гэж дүгнэсэн байна.
Б.Туул