Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй мэргэжил дээшлүүлэх шинэ хөтөлбөрийн эхний шат болох залуу сэтгүүлчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалт удахгүй болох гэж байна.
Монголын хэвлэл мэдээллийн орчны хандлага, хэрэгцээнд нийцүүлэн шинэ үеийн сэтгүүлзүйн мэргэжлийн ур чадвар, шаардлагыг хангаж ажиллахад нь туслах зорилготой энэхүү сургалт "Ардчилсан сэтгүүлзүй бол нягтлан шалгах урлаг мөн", "Шинэ цагийн сэтгүүлзүйн шүүмжлэлт, бүтээлч сэтгэлгээ", "Универсал сэтгүүлч" гэсэн сэдвийн хүрээнд гурван өдөр болно.
Тухайлбал, олон нийтэд интертайнмэнт эсвэл асуудал хөндсөн бүтээлээр бус харин өдөр тутам бэлтгэж байгаа мэдээ, мэдээллийнхээ агуулгыг зөв тодорхойлсноор хэрхэн хүчтэй нөлөөлөх, сэтгүүлчийн судалгаа хийж, нягтлан шалгасан орчин цагийн бүтээлийн мөн чанар, онцлогийг хэрхэн тодорхойлох, Social Media буюу нийгмийн мэдээллийн хэрэгслийн орчин дахь ширүүн өрсөлдөөнд хэрхэн ялах нууцыг эзэмшүүлэх сургалт болох юм гэж зохион байгуулагчид нь онцолж байгаа юм.
Есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд товлогдсон эхний шатны сургалтад хамрагдсан сэтгүүлчдэд Хэвлэлийн Хүрээлэнгийн шинэ стандартын мэргэжлийн сертификат олгох юм байна.
Г.Уран