Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр Ц.Цог тэргүүтэй бүрэлдэхүүнээр хуралдаж, Увс аймгийн сонгуулийн маргаантай холбоотой иргэдийн гаргасан гомдлыг авч хэлэлцэн, "уг хэрэг нь Захиргааны хэргийн шүүхийн харъяаллын хэрэг мөн" гэсэн тогтоолыг гаргалаа.
УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт МАН-аас нэр дэвшсэн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар мөнгө тараасан явдлыг баримтжуулсан нэр бүхий 13 гурван иргэн тойргийн хороонд гомдол гаргасан юм. Харин тойргийн хороо уг гомдлыг хэлэлцээд хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргажээ.
Уг шийдвэрийг эсэргүүцсэн Тариалан сумын нэр бүхий 13 иргэн Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд өгчээ. Харин Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх энэ гомдлыг өөрийн харъяаллын хэрэг биш гэж үзсэн байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн иргэд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэр иргэдийн талд гарсан тул, уг хэргийг Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх хэлэлцэхээр болж байна.
Я.Баяраа