Америкийн спортын "ESPN" суваг ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны Гүрж-Испанийн (Georgia- Espain) хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолтыг нэвтрүүлэх үеэрээ талбайн эзэн Гүржийн төрийн далбааны оронд АНУ-ын төрийн далбааг "мандуулж" орхих нь тэр ээ. Энэхүү бүдүүлэг алдааныхаа төлөө "ESPN" суваг албан ёсны уучлал хүсээгүй байгаа гэнэ.
"ESPN"-ийн редакторууд АНУ-д Жоржиа муж улс (Georgia) гэж байдагтай андуурсан байж болох юм. Өмнө нь бие даасан улс болон муж улсын нэр адил байснаас хачирхалтай эндүүрлүүд гарч байсан билээ. Тухайлбал, 2009 онд "Heritage Foundation" сан эдийн засгийн хувьд эрх чөлөөтэй улсуудын чансаанд Гүрж улсыг танилцуулсан хуудсандаа АНУ-ын Жоржиа мужийн газрын зургийг хавсаргасан байжээ.
Дээрх тоглолтод испаничууд өрсөлдөгчөө талбай дээр нь 1:0-ээр хожсон бөгөөд цорын ганц бөмбөгийг Роберто Сольдадо 86 дахь минутад оруулсан байна.
Сонирхуулахад, саяхан өндөрлөсөн "Лондон-2012" олимпийн үеэр Хойд Солонгосын хөлбөмбөгчин бүсгүйчүүд талбайд гарах үеэр стадионы дэлгэцэн дээр БНАСАУ-ын төрийн далбааг бус харин Өмнөд Солонгосын төрийн далбааг гаргаж будилж байсан билээ.
С.Амар