“BLUE SKY tower”-т өчигдөр “ТV8” телевизийн сэтгүүлчийг солонгосчууд зодож, эрхийг нь зөрчсөн билээ. Тэгвэл үйл явдлын талаар өнөөдөр “ТV8” телевизийн сэтгүүлч Минжин, Болортуяа, зураглаач Ганболд нар мэдээлэл хийлээ.
Тэд болсон үйл явдлын талаар ярихын зэрэгцээ Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдсэн юм. Сэтгүүлчдийн мэдээлж буйгаар “BLUE SKY tower”-т үүдэнд нь хамгаалалтын албаны хүмүүс камертай сэтгүүлчдийг хориглож, гар хоосон сэтгүүлчдийг ажлын байр руу нэвтрүүлсэн. “ТV 8” телевизийн сэтгүүлч Минжин гар утсаараа бичлэг хийсэн гэж Солонгос болон монгол хэлмэрч нь гэх хүмүүс нийлж гар утсыг нь булаан авч, бүлэглэн зодсон. Түүгээр барахгүй өрөөндөө саатуулж, боож газарт унагаан биенд нь нэгжлэг хийжээ.
Энэ үед Солонгос хүмүүс гар утсаараа бичлэг хийж, хэл амаар доромжлон инээлдэн тохуурхсан байна. Тиймээс “ТV8” телевизийн хамт олон МСНЭ-тэй хамтран Хууль зүйн яам, хууль хяналтын байгууллуудаас монголд хичнээн хэмжээний хятад, солонгос иргэд амьдарч байна. Тэдний хэд нь оршин суух зөвшөөрөлтэй байгаа талаар мэдээлэл авахыг хүслээ. Мөн сэтгүүлчийн эрх, Монгол хүний үнэ цэнэ хаана байгаа талаар тайлбар авахыг хүссэн юм.
Н.Болд /www.mminfo.mn /