logo
Ши Жинпин гашуудалд оролцсон байжээ

Ши Жинпин гашуудалд оролцсон байжээ

2012/09/15
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд БНХАУ-ын дэд дарга Ши Жинпиний хэлсэн үгнээс иш татсан албан ёсны мэдээллийг нийтэлжээ.  Тухайлбал, Ши Жинпинийг Хятадын Коммунист намын ахмад зүтгэлтэн Хуан Жун нас нөгчсөнтэй холбогдуулан эмэгнэл илэрхийлсэн БНХАУ-ын дарга Ху Жиньтао болон бусад удирдагчдын хамт дурдсан байна. 

Есдүгээр сарын нэгнээс хойш Ши Жинпин ойролцоогоор хоёр долоо хоногийн турш олны нүднээс хол байсан юм. Түүнчлэн БНХАУ-ын дэд даргын гадаад улсуудын төлөөгчид түүний дотор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Сингапурын ерөнхий сайдтай хийх уулзалтуудыг хойшлуулсан юм.

Бээжингийн албан ёсны удирдлага болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ши Жинпиний талаар юу ч мэдээлэхгүй байсан. Мягмар гаригт БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Хун Лэй хэвлэлийн бага хурал дээр үг хэлж, Ши Жинпин албан ёсны арга хэмжээнүүдэд оролцоогүй шалтгааны талаар ямар ч мэдээлэл надад алга гэжээ.

Ши Жинпин ойрын үед Ху Жиньтаог Хятадын Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга болон БНХАУ-ын даргын албан тушаалд орлох учир дэлхийн хамтын нийгэмлэгийн анхаарлыг татаж байна. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш