Өрөөсөн гаргүй 5 настай Номин-Эрдэнэ охин ачлалт сайн сэтгэлт хүмүүсийн дэмээр гартай болох сайхан мэдээг сонсоод байна.
Эхээс мэндлээд 14 хоногийн дараа золгүй байдлаар өрөөсөн гаргүй болсон охиныг эмчлэгч эмч, гэр бүл нь “Монгол гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг” ТББ-д хандаж охинд хиймэл гар хийлгэх талаар туслалцаа үзүүлэхийг хүссэн байна. Тус байгууллага 2 жилийн хугацаанд олон байгууллага, хүмүүсээс туслалцаа хүссэн ч охинд тусалж чадалгүй явсаар Монгол-Италийн нийгэмлэгийн тэргүүн Л.Нямаад ханджээ. Л.Нямаа "SOS Bambino" байгууллагад хандан охинд тусламж хүссэнээр хандив цуглуулж, улмаар хиймэл гар хийлгэхээр болжээ. "S.O.S. Bambino International Adoption" байгууллага нь үндэсний болон олон улсын хэмжээнд тухайлбал, ОХУ, Украйн, Колумб, Мексик, Казахстан, Болив, Танзани, Доминикан зэрэг улсын харьяат насанд хүрээгүй хүүхдүүдийг үрчлэх үйл ажиллагааг явуулах албан ёсны зөвшөөрөлтэй байгууллага юм. Тус байгууллага нь 15 гаруй жилийн турш хүүхэд үрчлэл болон олон улсын хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Монгол Улстай хамтын ажиллагааны хүрээнд, төрсний дараа гараа тайруулсан Номин-Эрдэнэ охинд хиймэл модулар гар хийлгэх гэж байна. Тус байгууллага охин Номин-Эрдэнэ, ээж Ариунаа болон орчуулагч Л.Нямаа нарыг Италид урьж тэдний бүх зардлыг бүрэн дааж байгаа юм. Охин Порденоне хотын эмнэлэгт Доктор Роберто Далл’ Амико эмчийн шууд удирдлаганд хиймэл гараа хийлгэсний дараа ирэх сарын 8 хүртэл физик эмчилгээ хийлгэнэ. Эмчийн үзлэг, эмчилгээ, хиймэл гар бүгд үнэ төлбөргүй хийгдэх болно. Охины гэр бүлийнхэн "SOS Bambino" байгууллагыхан, Доктор Роберто Далл’ Амико, түүний багийхан, “Монгол-Италийн нийгэмлэг”-ийн тэргүүн Л.Нямаа, ажилтан Л.Нямгэрэл болон “Монгол гэр бүлийн тогтвортой хөгжил нийгэмлэг”-ийн захирал С.Баярмаа нарт чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгслээр дамжуулан уламжилжээ.
Б.Туул