logo
УИХ-ын гишүүн асан Р.Будын дүү 23 настай бүсгүйг хүчирхийлж, алсан хэрэг үйлджээ

УИХ-ын гишүүн асан Р.Будын дүү 23 настай бүсгүйг хүчирхийлж, алсан хэрэг үйлджээ

2012/09/15
2011 оны зургадугаар сард иргэн Ж.Нэргүй гэгч түүний охин 23 настай М.Энхжаргалыг хүчирхийлж, амийг нь хөнөөгөөд, цогцсыг нь шуудайнд хийн жорлонд живүүлсэн аймшигт хэрэг гарсан аж. Ийм аймшигт хэрэг үйлдэх үедээ талийгаачийн чихэн дэхь ээмгийг мулталж, гар утсыг нь хүртэл авч зарсан байна.

 Гэвч хэрэг гарснаас 9 хоногийн дараа хэрэгтнийг цагдаагийн байгууллага илрүүлжээ. Ингээд мөрдөн байцаалтын явцад Ж.Нэргүйн гэмт буруутайг нотлон, Эрүүгийн хуулийн 91.2.2-д заасан зүйлчлэлээр хэргийн шүүх хурлыг товлосон ч дөрвөн удаа хойшлоод буй гэнэ.
Учир нь Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн гэгч удаа дараа элдэв шалтаг хэлж, хойшлуулах тов гаргадаг байна.
Ингэхдээ яллагч прокурор С.Алимаа амралтаа авсан. Оронд томилогдсон прокурор Мөнхчулуун ажилтай, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрдэнэбат, Г.Тунгалаг нар шүүх хуралд ирээгүй гэсэн тайлбар өгдөг аж.


Иргэн Б.Молотовын өгүүлж буйгаар шүүгдэгч Ж.Нэргүйгийн төрсөн ах Ж.Наранбаяр нь Дорнод аймгийн шүүхийн шүүгч , авга ах нь УИХ-ын гишүүн асан Р.Буд нар юм байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш