Япон улс өөрийн нутаг дэвсгэрт тооцдог, маргаантай байгаа Сенкаку /Дяоюйдао/ арлууд оршдог бүс нутагт Хятадын эргүүлийн хоёр хөлөг онгоц өнөөдөр оржээ. Радиогоор тэдгээр онгоцыг тус бүс нутгаас гарахыг шаардаж байна.
Хариуд нь БНХАУ-ын нутаг дэвсгэрийн усанд эргүүл хийж байгаагаа эргүүлийн хөлөг онгоцныхон мэдэгдэж байгаа аж.
Японы Засгийн газар хүн оршин суудаггүй гурван арлыг хувийн эзэмшигчид болон япон иргэдээс худалдан авах гэрээ байгуулснаа энэ долоо хоногт зарласны дараахан Бээжин Сенкаку арлууд руу хоёр хөлөг онгоцоо илгээжээ. Тийнхүү Токио эдгээр бүс нутгийн улсынхаа мэдэлд авсныг БНХАУ эрс эсэргүүцэж байна.
ХIX зууны сүүлчээр Хятадын эзэн хаантай хийсэн дайнд ялсан Япон улс Сенкакуг хууль бусаар булаан эзэлсэн гэж Хятадын тал мэдэгддэг юм. 1945 онд Токио бууж өгсний дараагаар дээрх гурван арал ойролцоо орших Японы өмнөд нутгийн Окинава арлын хамт АНУ-ын хяналтад шилжсэн байна. 1972 онд Вашингтон эдгээр нутаг дэвсгэрийг Токиогийн мэдэлд шилжүүлэн өгчээ. Эдгээр арлын орчмоос байгалийн хийн нөөц илэрсний дараагаар Хятад улс Сенкакуг буцааж өгөхийг идэвхтэй шаардах болсон байна.
З.Амгалан