Японы төв хэсэгт, Токиогийн ойролцоо 5,1 баллын хүчтэй газар хөдөлжээ. Хүний амь эрсэдсэн болон байшин барилга нурсан тухай мэдээ ирээгүй байна. Цунамийн аюул нүүрлэж болзошгүй тухай Японы Үндэсний ус, цаг уурын албанаас зарласнаа хэсэг хугацааны дараа цуцалжээ. Газар хөдлөлтийн төв Ибараки мужид, 40 км-ийн гүнд байв. Газар хөдөлснийг тус улсын 47 мужийн 13-ийнх нь оршин суугчид мэдэрсэн байна.
2011 оны гуравдугаар сарын 11-нд 9.0 баллын хүчтэй газар хөдлөлт болоход их хохирол учирч, цунамийн давалгаа зарим газарт 40 метр хүрч байжээ. Байгалийн гамшигт Японы эрэг орчмын бүхэл бүтэн хотууд устсан билээ. Газар хөдлөлтөөс учирсан хамгийн том уршиг нь "Фүкүшима-1" АЦС-д гарсан осол байв. Үүнээс болж ихээхэн газар нутаг цацраг идэвхт бодист бохирдсон юм.
Сүүлийн мэдээгээр, байгалийн гамшиг 15854 хүний аминд хүрч, 3167 хүн сураггүй болсонд тооцогдож байна. 350 мянга гаруй хүн орох оронгүй хоцорчээ. Үүний сацуу АЦС-аас цацраг идэвхт бодис алдагдсаны учир станцын эргэн тойрны 20 км-ийн радиустай бүсэд амьдардаг 80 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
З.Амгалан