УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн /2012.09.14/ үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн эхинй асуудал нь Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан бөгөөд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуу, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дээрх хоёр хуулийг баталлаа.
Үүний дараа Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монголбанкны ерөнхийлөгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн даваа гаригт УИХ-ын даргад өгсөн бөгөөд үүний дагуу УИХ-ын дарга З.Энхболд дээрх асуудлыг оруулж иржээ. Тэрбээр чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Л.Пүрэвдоржийг Монголбанкны үүрэгт ажлаас чөлөөлөх, Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилуулах тухай саналаа танилцуулав.
УИХ-ын дарга Л.Пүрэвдорж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тус чөлөөлөх санал оруулж байна. Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилуулах саналыг танилцууллаа.
Эдийн засгийн байнгын хороо энэхүү асуудлыг хэлэлцээд Л.Пүрэвдоржийг Монголбанкны үүрэгт ажлаас чөлөөлөн, Н.Золжаргалыг томилох нь зүйтэй хэмээн үзсэн бөгөөд тус байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл уншиж танилцуулсан юм.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчээс валютын ургалд зохицуулалт хийх шаардлагатай байгаа юу. Уул уурхайн орлого гадаадад үлдчихээд байна гэсэн яриа байгаа. Энэ талаар ямар зүйл хэлэх вэ. Алтны арилжаан дээр ямар байр суурьтай байгаа вэ. Төв банкны хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу. Инфляци, зээлийн хүүг нэг оронтой тоонд барьж чадна гэж хэлжээ. Ямар хугацаанд хийх болоо хэмээн асуусан.
Нэр дэвшигч Н.Золжаргал, Валфтын зохицуулалтын тухай хууль зайлшгүй шаардлагатай байгаа. Ойрын хугацаанд өргөн барихаар талавлаж байна. Валюттай холбоотой үйл ажиллагаа, ханш хуульчлагдсан байх нь зүйтэй юм гэж үзэж байгаа. Алтны хувьд гэнэтийн ашгийн 68 хувийн татвар тогтоохоос Монголбанкинд тушаах хэмжээ их байсан. Хууль хэрэгжих явцад алт тушаах явдал огцом буурсан. Татварыг болиулснаас хойш нэмэгдээд байгаа. Цаашдаа алтны олборлолтыг алт худалдан авах үйл ажиллагаагаар дэмжин, гааль, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллах болно. Төв банкны хуульд хэдэн удаа өөрчлөлт хийсэн. Өөрчлөх шаардлага яваандаа гарахыг үгүйсгэхгүй. Инфляцийг бууруулах ёстой. Инфляци бага, дун орлоготой иргэдэд хүндээр тусч байсан. Засгийн газрын зорилтууд хэрэгжин, инфляцид нөлөөлж байгаа бүх арга хэмжээг авч чадвал инфляци буурна, зээлийн хүү ч буурна. Энэ үр дүн ойрын хоёр жилд харагдана гэж тооцож байгаа. Энэ бол зорилт гэхээсээ илүү шаардлага болоод байна гэж хариулсан юм.
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулж, инфляцийг мөн нэг оронтой тоонд барих хоёр хамт явж чадахгүй шүү гээд УИХ-д мөнгөний бодлогыг оруулж ирэхдээ зарчмын хувьд өмнөх жилүүдийнхээс өөр зүйлийг оруулж ирэээрэй хэмээн захисан. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Л.Пүрэвдоржийг Монголбанкны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, Н.Золжаргалыг уг албан тушаалд томиллоо.