УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байлаа. Хуулийн дагуу зүйл, заалт бүрээр уншин санал хураалт явуулах учиртай юм. Ингээд эхэлтэл эхний санал хураалтаас эхлэн асуудал үүсэв. УИХ дахь МАН-ын гишүүд санал хураалтад оролцохгүй ирцэнд бүртгүүлсэн картаа авснаас үүдэлтэй ажээ.
Энэ үеэр Сангийн сайд Ч.Улаан, Засгийн газар байгуулагдаад 21 хонолоо. Төсвийн байгууллагын санхүүжилт хүлээгдэж байгаа. Тэтгэвэр тэтгэмж хийгдээгүй байна. Иргэд, байгууллагаас шаардлага тавьж цугласан. Бид аль болох энэ байдлыг зөвөөр ойлгуулахыг оролдож байна. Төсвийн хуулийг баталж өгөөч. Даваа гарагаас санхүүжилтээ хийхгүй бол нийгэмд бухимдал үүсэх нь байна. Олон хүн хүсэн хүлээж байгаа асуудал болоод байна. Төсвөөр битгий барьцаалаач гэсэн юм. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Төсөв мөнгөө батлаад явбал яасан юм бэ. Их хэмжээний хөрөнгө оруулалт тасарсан. Зарим орлого орж ирэхгүй байна. Төсөвт тодотгол хийхээс өөр аргагүй. Асуудлыг ойлгоод шийдээд явья гэж уриалж байна гэлээ.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Бид хуулийн дагуу ажиллая гэж хэлээд авч хэлэлцэхгүй байна. Намын бүлгийг байгуулж өгөхгүй байна. Өнөөг хүртэл гацчихаад байгаа асуудлаа шийдээд явья. Тийм учраас энэ хурлаа түр завсарлаад хойшлуулаад тулгараад байгаа асуудлаа яриад ороод ирье гэсэн юм.
УИХ-ын гишүүн С.Баярцогт, Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиа бариад явья гэж хэлсэн тэрбээр, Уг хуулийн 4.9-Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно. 4.10-д Энэ хуулийн 4.9-д зааснаас бусад шалтгаанаар гишүүн хуралдаанд оролцоогүй буюу орхиж гарсан бол түүнийг хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэж заасан байгаа. Тэгэхээр ирцэнд орж санал өгч явсан гишүүдийг хуралдаанд ирснээр тооцон саналаа хураагаад явах нь зүйтэй гэлээ.
Ингээд асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэхээр болсон ч МАН-ын гишүүд картаа хийн ирцэнд орохоос татгалзсан учир хуралдаан эхлэхэд ирцэнд орсон гишүүдийн нэрсийг компьютерт оруулан хуралдаанаа үргэлжлүүлэхээр болж, энэхүү техникийн асуудлыг шийдтэл түр хугацаагаар чуулганыг завсарлууллаа.