logo
УИХ-ын дэд дарга Л.Цог Буриадын удирдлагуудтай уулзав

УИХ-ын дэд дарга Л.Цог Буриадын удирдлагуудтай уулзав

2012/09/15
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Уд хотноо есдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд зохиогдож байгаа Байгалийн эдийн засгийн форумд оролцож байна.
Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог өчигдөр ОХУ-ын БНБуриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга В.В.Наговицынтой танилцах уулзалт хийлээ. Уулзалтын үеэр БНБуриад Улс, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутгийн хөгжил, Алтанбулагийн чөлөөт эдийн засгийн бүс дэх хамтын ажиллагаа, эдийн засгийн түншлэлийн талаар ярилцаж, санал бодлоо солилцов. Мөн өдрөө тэрбээр БНБуриад Улсын Ардын Хурлын дарга М.М.Гершевичтэй уулзаж хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж санал бодлоо солилцлоо. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш