logo
Лос Анжелест гэмт этгээдүүд банк дээрэмдээд зугтжээ

Лос Анжелест гэмт этгээдүүд банк дээрэмдээд зугтжээ

2012/09/15
АНУ-ын Лос Анжелес хотод банк дээрэмдсэн этгээдүүд цагдаа нараас зугтах гэж оролджээ. Цагдаа нарын мэдэгдсэнээр 5 гэмт этгээд буу тулгаж байгаад Bank Of America банкнаас их хэмжээний бэлэн мөнгө дээрэмдэн зугтжээ. Цагдаа нар дээрэмчдээс 3 этгээдийг нь баривчилж аюулгүй болгосон байна. Харин 2 этгээд “Вольво” машин хөлөглөн Лос Анжелес хотынхотын төв гудамжаар зугтжээ. Зугтахдаа тэд цагдаа нарт саад хийх үүднээс дээрэмдсэн мөнгөө цонхоор шидэж явсан байна. Гэсэн ч бэлэн мөнгө авах гэсэн хүмүүс цагдаа нарт саад хийж чадсангүй. Хэсэг хөөцөлдсөний эцэст саарал өнгийн жийп машинтай хүн иргэнийхээ үүргийг гүйцэтгэж, гэмт этгээдүүдийн замыг хааж зогссоноор дээрэмчид яах аргагүй бууж өгсөн байна. Азаар буун дуу гарсангүй. Гудамжинд явж байсан хүмүүс цонхоор цацсан мөнгийг түүж авчээ. Мөн баривчилгааг үзэхээр 100 гаруй иргэн хэргийн газар ирсэн байжээ. Дээрэмчдийг түр саатуулах байранд хориод байна. Шүүх хурал болтол тэднийг батлан даалтанд гаргах бололтой. Гэмт этгээдүүд банк дээрэмдсэн, цагдаа нарын шаардлагыг биелүүлээгүй, цагдаа нараас зугтсан зэрэг давхар давхар ялд унах нь. Тэднийг гэм буруутай гэж үзвэл 10-15 жил хорьж магадгүй ажээ.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш